Хэмнэлтийн ХУУЛЬ ЗӨРЧИЖ 252 саяар АВТОМАШИН авчээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-13

Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр МАШИН ХУДАЛДАН авахыг ХОРИГЛОСОН. Тэрчлэн том оврын жийп машин хөлөглөж хот дотор явахыг нь хязгаарлаад буй. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно”

Гэтэл Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газраас 2022 оны 08 дугаар сарын 22-нд “Монгол Хьюндай Автомотив” ХХК-аас 252 хоёр сая төгрөөр автомашин худалдан авах гэрээ байгуулж улмаар 126 сая төгрөгийг шилжүүлжээ. Засаг төрөөс хэмнэе, гамная гэж, Д.Амарбаясгалан сайд ажлын хэсэг ахлаж төрийн үйлчилгээний автомашинуудыг ЖУРАМЛАЖ, автобаазад хурааж байхад хууль зөрчиж МАШИН худалдан авах нь ШУДАРГА ЁСОНД нийцэхгүй байна!!



Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.144.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.