О.МӨНХНАСАН даргад ТӨСВИЙН мөнгөөр ХУВЦАС ХУДАЛДАН АВАХ ХОРИОТОЙ гэдгийг сануулъя!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-16

Төрийн өмчит компаниудын төсвийг хэмнэж, үр ашиггүй зардлыг бууруулах зорилгоор ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ мөрдөж байгаа. Уг хуульд 8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно гэж заасан. Гэтэл ИНЕГ-ын дарга О.Мөнхнасан гэгч төрийн хуулийг УЛАНДАА ГИШГЭЖ, татвар төлөгчдийн мөнгөөр АЖИЛЧИДДАА ХУВЦАС ХУДАЛДАН авч өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. Түүний энэ үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай харшилдаж байгаа юм.

Ажлаа хуулийн дагуу хийж чадахгүй бол дараагийн хүнд тамгаа шилжүүл гэсэн ХАТУУ АНХААРУУЛГА авсан эрхэм О.МӨНХНАСАН дарга ном журмаараа ажиллаж чадахгүй байгаа бололтой. Засгийн тэргүүнийхээ үгийг үл тоож, төрийн хуулийг үл хэрэгжүүлсэн энэ мэт “даварсан” дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг ахлаж байгаа. Хуулийн хэрэгжилтийн шалгалтыг Иргэний нисэхийн Ерөнхий газраас эхлүүлбэл байндаа тусах нь!

Татвар төлөгчдийн төлсөн 38 сая 675 сая төгрөгөөр ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС АВАХ тендер зарлажээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.