Бразилийн Рио-де-Жанейрод 2016 онд зохион байгуулагдсан олимпийн тамирчдын чемоданыг захиалахдаа хулхины бараа шахаж, дэлхийн спортын чуулганд өрсөлдөхөөр явсан баг тамирчдаа шившиглэж явсан Д.Жаргалсайхан саяхан Биеийн тамир, спорт улсын хорооны даргаар ахин томилогдсоноор дуулиан шуугиан тасрахаа байлаа. Д.Жаргалсайхан Биеийн тамир, спорт улсын хорооны даргаар эргэж ирээд Ерөнхий сайдаас илүү эрх мэдэл эдлэх болжээ. Орос-Украины асуудлаас үүдэн ОУОХ болон Азийн олимпын зөвлөл гишүүн орнуудаа “нөхцөл байдал сайжиртал” ОХУ-д зохиогдох тэмцээн, уралдаанд оролцуулахгүй байх зөвлөмж гаргаад байгаа.
Монголын Үндэсний олимпын хороо энэ дагуу Д.Жаргалсайханы нэр дээр албан бичиг явуулж, ОХУ-д зохиогдох тэмцээн, уралдаанд баг тамирчдыг явуулахгүй байх чиглэл өгсөн ч Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спорт улсын хорооны дарга Монголын Үндэсний олимпын хорооны зөвлөмжийг үл тоох болжээ. Д.Жаргалсайхан Засгийн газраасаа том эрх эдэлж, өнгөрсөн зургадугаар сард ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч сүжирсэн төдийгүй “Владивосток-2022” наадамд 46 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцуулж, олон улсын спортын хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдаас давсан эрх мэдлийг хэрэгжүүлэх болоод байна.
Бүр хэрээс хэтэрч Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар дөнгөж томилогдсон Б.Бат-Эрдэнийг томилгооны дараа дуудан ирүүлж, ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай цахимаар уулзуулж, ОХУ-ын тамирчдыг “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс оролцуулах боломжийн талаар ярилцлаа”, ОХУ-д зохион байгуулагдах хэд хэдэн тэмцээнд оролцуулахаар амлуулж орхилоо.
2022 оны 06 дугаар сард түүнийг Биеийн тамир спортын үндэсний хорооны даргад нэр дэвшихэд АВЛИГАТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРААС тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хаягласан албан бичигтээ “АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ” бөгөөд Төрийн албаны шалгалт өгөөгүй, түүнчлэн өмнө нь энэ албыг хашиж байхдаа бусадтай бүлэглэн үгсэн хуйвалдаж, улсад хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байсан тухай өгүүлсэн байна. Энэ мэт даварсан дарга нарт ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, дараагийн хүнд нь ТАМГЫГ НЬ ШИЛЖҮҮЛБЭЛ хуульд нийцнэ шүү дээ, Д.АМАРБАЯСГАЛАН даргаа!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин