Төрийн өмчит компаниудын үр ашиггүй зардлыг багасгах зорилгоор “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ” –г баталсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан. Үүнд, 159 дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөхийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг энэ жилд гаргахаар болсон. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын баг ажиллаж, хэрэгжилтийг шалгана” гэж Д.Амарбаясгалан сайд мэдэгдсэн.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх”, 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно хэмээн заасан байдаг.
МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ үйлдвэрийн удирдлагууд дээрх хуулийг зөрчиж Энэтхэгийн Элчин сайдын яамны удирдлагуудыг ХООЛ УНДААР ДАЙЛЖ, ЗОЧИД БУУДАЛД амрааж, БЭЛЭГ ӨГЧЭЭ!!!. Гэвч үйлдвэрийн бүтээн байгуулалт нь дуусаагүй, Монголчууд өөрсдөө газрын тос ашиглах боломжгүй хэмээн ярьсан. Наанаа нэр төдий байгаа энэ үйлдвэрийн удирдлагыг солих нь зүйтэй гэдэг саналыг олон нийтийн зүгээс гаргаад буй юм. Энэ мэтээр ЭНЭТХЭГҮҮДЭД тал засаж, БЭЛЭГ БАРЬЖ гүйн татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарлагадаж буй Д.АЛТАНЦЭЦЭГ захиралд ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!!
Цагаан дээр хараар бичсэн, бүх нийтээр дагаж мөрдөж буй хуулийг Газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагууд биелүүлэхгүй байгааг анхааралдаа авах албан тушаалтан алга. Д.Алтанцэцэг захиралаа “дотоод албан томилолт” гэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар үрж байхаар Дорноговь аймгийн Алтанширээ сумдаа очоод байрлаж болно шүү дээ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин