Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын байшин хороолол буюу орон сууцны айл өрхийн УС, ДУЛААНЫ асуудлыг “Орон сууц, нийтийн аж ахуйн газар” хариуцдаг. Хотын хүн амын 50 илүү хувь нь амьдардаг орон сууцны хорооллынхон “ГАЛ АЛДАХ” эсэх нь тус байгууллагынханаас шууд хамаадаг гэсэн үг. Тэгвэл тус газрын дарга Ч.Мэндбаяр тушаал гаргаж ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ эрс зөрчиж 13 сая 700 мянган төгрөгөөр спортын тэмцээний зардал, бас нэг тэмцээнд 950 мянган төгрөг, амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдад ШАГНАЖ урамшуулахад 3 сая 556 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; “4.2.6 үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх”; 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэхийг тус тус тугайлан заасан байдаг.
Гэтэл НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр татвар төлөгчдийн мөнгөөр давхар цалинжихаас гадна орон нутгийн өмчит аж ахуй нэгжийг удирддаг. Тэрчлэн төрийн хуулийг үл биелүүлэн ШААРДАГАГҮЙ ЗҮЙЛД мөнгө зарлагадаж, Барилга хот байгуулалтын яамны удирдлагуудтай уулзах уулзалтад оролцохдоо байгууллагуулагаасаа төсөв гаргуулсан байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин