Нийслэл Засаг дарга Д.Сумъяабазар 2022 онд “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/1025 дугаартай захирамж гаргасан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас долоон дүүргийн хэсгийн ахлагч, зохион байгуулагч нарыг хамруулсан сургалтыг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 8,4 саяар явуулжээ. Засгийн газраас 62 тоот тоглоолоор нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тэгвэл өнөө жилээс Налайх дүүргийг агаарын бохирдлын бүсэд хамруулан тус дүүргийн 7600 гаруй айлд хяналт тавьж сайжруулсан түлш хэрэглэхээр болсон. Гэтэл ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР анхааруулга сургалт явуулаад ч үр дүнд хүрэхгүй, байндаа тусахгүй байна.
Учир нь Налайхын иргэд сайжруулсан түлш түлж эхлэв үү, үгүй юу л ХОЁР ИРГЭН УГААРТАЖ АМЬ ЭРСЭДСЭН золгүй явдал болов. Ц.Ганболд даргын ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, СУРГАЛТ СЕМИНАР үндсэндээ үр дүнд хүрч чадсангүй. Урьдчилан сэргийлж, иргэдийнхээ амь насыг аврах санаа нь зөв байвч тараасан брошур нь зорилтод айл өрхдөө хүрээгүй бололтой.
“Агаарын бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн худалдаа нь үр дүнгүй бөгөөд ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН, иргэдэд нэн чухал хэрэгцээтэй бус ажил болжээ. Харамсалтай нь уг үзэсгэлэнд зориулж 9,4 сая төгрөгийг гаргасан нь ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАЛТ болсон гэж дүгнэж болохоор байна!! Ц.Ганболд даргаа таны хийж буй ажил тань бодит амьдралаас зөрөөд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр "гараа угааж" ажил хийсэн нэр зүүж суухаар ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД огцорчихсон нь дээр юм биш үү!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин