75 сая төгрөг онгоц буудлын ХАЯГ СОЛЬЖ, 236 саяар МАШИН АВЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-02

Төсвийн мөнгө УЙЛДАГГҮЙ гэж үнэн аж: Тэр дундаа нисэхийн салбарт орж байгаа мөнгө хэрэгтэй, хэрэггүй зүйлд их зарцуулагдах юм. Ажил хйивэл дуустал, давс хийвэл уустал гэж үгтэй. Шинэ нисэх буудал барьсан юм бол ХАЯГ БАЙРШИЛ, АЛДАР ЦОЛЫГ НЬ хамт хийж болно шүү дээ, нэгэнт л гадны тусламжаар барьж байгаа бүтээн байгуулалт юм чинь.

Гэтэл “Буянт-Ухаа” нисэх буудлын гадна хаягийг сольно гээд татвар төлөгч та бидний төлсөн 75 сая төгрөгийг зарлагаджээ. Тэрчлэн Засгийн газрын тогтоол, Төрийн хэмнэлтийн хууль зэргийг ноцтой зөрчиж 236 сая 360 мянган төгрөгөөр АВТОМАШИН ХУДАЛДАН АВСАН байна.

О.Мөнхнасан даргыг хууль дүрмийн дагуу ажлаа хий гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхааруулсан. Хуулийг мөрдөж чадахгүй бол ажлаа өг гэж хэлсэн. Ерөнхий сайдын энэ үг О.Мөнхнасан даргад ТИЙМ Ч ХАМААТАЙ биш бололтой. Засгийн газрын тэргүүнийхээ үгийг сөрж, зориуд гөжиж ихээхэн хэмжээний үр ашиггүй зарлага гаргасан нь САНАМСАРГҮЙ АЛДАА лав биш бололтой.

 Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас С.Мөнхнасанг зориулалт бусаар хуурамч бичиг баримт үйлдэн ИНЕГ-аас автомашин унаж байсныг /1 жилд л гэхэд жолоочийн цалин, автомашины шатахуунд 20,0 сая төгрөг хууль бусаар зарцуулж байсан/ илрүүлэн тогтоосон байдаг;  2018 онд Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний сэтгүүл хэвлүүлж ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын VIP үйлчилгээгээр дамжуулж гадаадын иргэдэд борлуулж хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан тухайн үед ЗТХЯ-ны албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан, Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглан харьяа агентлаг болох ИНЕГ-аас хувьдаа орон сууцны дэмжлэг хэмээн дахин 10 сая төгрөг /өмнө нь мөн ИНЕГ-аас 20,0 сая төгрөг авч байсан атлаа/-ийг авсан нь илчлэгдэж Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлига албан тушаалын гэмт хэрэгт /22-р зүйлийн 1.3-р зүйлээр/ сэжигтнээр шалгагдан яллагдагчаар татагдаж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан  гэх зэрэг таагүй намтартай нэгэн юм. Түүнчлэн 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.