ГИПСЭН ТЭМЭЭ тэвэрсэн С.БААТАРСҮРЭН захирал ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ зөрчжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-06

Монгол Улсын Засгийн газар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХЭМНЭХ ЁСТОЙ гэсэн бодлого баримталж буй. Энэ ч хүрээнд УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан. Гэтэл Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үр ашиггүй зүйлд зарцуулжээ. Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна гэж үндсэн чиглэлээ тодорхойлсон ч татвар төлөгчдийн мөнгөөр даавуун тор оюулж, гипсэн тэмээ худалдан авчээ.

Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг зөрчжээ!!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.