ISO стандартад үрэх 227 саяараа 1500 гаруй ЯДУУ ӨРХӨД ТУСЛАМЖ үзүүлье, И.БАТХҮҮ даргаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-08

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын өдөр тутам хийх ажлыг хариуцдаг чухал үүрэгтэй баг бий. Энэ бол Засаг даргын Тамгын газрын хамт олон. Түүний гарын хүн гэгдэж байсан Т.Оюунчимэг гэх эмэгтэй харамсалтай нь ажлаа өгч, И.Батхүү гэдэг үүрэг гүйцэтгэгч томилжээ. Харин И.Батхүү дарга бас л татвар төлөгчдийн мөнгийг ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ өндөр дүнтэй ТЕНДЕР зарлажээ. 227 сая төгрөг дарга нар, эрх мэдэлтнүүд үрж тоглоход БАГА байж болох ч иргэдэд ТҮЛЭЭ НҮҮРС, ТАЛХ ТАРИА, ГУРИЛ БУДААГАА базаахад их мөнгө. Улны хэмээн цоллууллаад байгаа 1500 гаруй өрхөд нэг удаагийн дэмжлэг, ядаж 15 хүнийг ажилтай болгоод цалин өгчих хэмжээний мөнгө.

Зөв зарцуулж чадвал олон хүний амьдрал тэтгэж яадах, ажлын байрыг нэмэгдүүлэх хэмжээний төсөв. Бизнесээ эхлүүлж буй ЖДҮ эрхлэгчдэд САНХҮҮГИЙН ХАНГАЛТТАЙ ДЭМЖЛЭГ болчихно.

Гэтэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын ISO үзүүлэлт бүхий стандарт нэвтрүүлэх аж. Тодруулбал  “Сургалт судалгааны салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016” тогтолцоог 24 саяар, “Нийсгэм олон нийтийн салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016”-г 31 сая төгрөгөөр, “Зам тээврийн салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016”-г 28 саяар, “Мэдээллийн технологи, инновацийн салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016”-г 33 саяар, “Барилга хот байгуулалтын салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016”-г 36 саяар”, “Өмч дотоод үйл ажиллагааны салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016” –т 33 саяар”, “Нийгэм олон нийтийн салбарт чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO: 9001-2016”-г 42 саяыг тус тус зарцуулахаар ТЕНДЕР зарласан байна.

Эрхэм хотын даргаа!!! Таны удирдаж буй хотод ямар ч стандарт байхгүй, хүүхдүүд тоглох газар, ирэд алхах замгүй, салхилах газаргүй байна. Гэтэл таны удирдлагад байгаа ХУРГАН ДАРГА НАР татвар төлөгчдийн мөнгийг ҮР АШИГГҮЙ зүйлд ХИЙГЭЖ БАЙНА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.