Сүүлийн 30 жилд Монголын нийгэмд АВЛИГАЖСАН, ОЛГИАРХЖСАН, МАФИЖСАН тогтолцоо маш зузаан тогтчихсон. Үүний гол төлөөлөл нь улстөрд байгаа “ахмад парламентчид” гэдэгтэй санал зөрөх хүн үгүй байх.
Тэдний тарьж ургуулсан, нутагшуулсан “ХҮНД СУРТЛЫН ХАР ЦЭЦГИЙГ ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛАХ” гэж залуучууд “цахим монгол” төслийг зоригтой эхлүүлж, элдэв гүжир гүтгэлэг, хар, хор бохир заваан зүйрлэл дундуур туучиж байна. Амташсан хэрээ 13 эргэлдэнэ гэгчээр АХ нарын бохир технологи ховхордогийн даваан дээр шинэчлэгчид бууж өгч байгаа нь харамсалтай.
Үүний тод төлөөлөл нь Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ. Монгол төрийн хүнд суртал, АВЛИГЫН СҮЛЖЭЭГ таслахад түүн шиг мэдлэгтэй, хүчтэй, дайчин ШИНИЙГ СЭТГЭДЭГ, МЭДРЭМЖТЭЙ, ХУРДТАЙ залуучууд олон байх хэрэгтэй. Тэд сайн ажилласан уу гэвэл ОНЦ САЙН ажилласан. Өнөөдөр “E-Mongolia” системийг ашиглагдаггүй иргэн, төрийн байгууллага гэж үгүй боллоо. Энэ бол үр дүн. Ийм зүйлийг хийснийг нь төлөө тэднийг ЯЛЛАХ БУС ШАГНАХ ХЭРЭГТЭЙ.
Залуучууд хийж бүтээж чаддаг юм байна, улс орноо өөрчлөх МЭДЛЭГ, ХҮЧ байна гэдгийг харууллаа. Харамсалтай нь олны ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ, ХАРААЛ, ДОРОМЖЛОЛЫГ даваад гарах СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ л дутчихлаа. Угаас ажил хийж буй хүн АЛДАА ГАРГАДАГ. Б.Болор-Эрдэнэ сайд алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Гэхдээ Д.Сарангэрэл гишүүн шиг АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ бах таваа хангаагүй.
Аль ч Засгийн газрын нэн тэргүүний бодлогод “ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ”, “ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ” гэсэн бодлого байдаг. Харчуул, эрчүүд албан тушаалдаа мөнх байх шиг санаж, өөрийнх нь ашигтай бизнесийг таслах гэж оролдсон ХЭНИЙГ Ч БОЛОВ захиалгаар НАМНАЖ, сошиалаар ЯЛЛАЖ байж суух аргагүйд хүргэж, БАХАА ХАНГАЖ, ТААШААЛ АВДАГ.
Яг ийм бохир тогтолцоо Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг тойрсонгүй, дайраад ирлээ. Тэр удаан тэссэн ч, эцэст нь ЯЛАГДЛАА. Намынхаа ах нарын ямар хортойг та одоо ойлгосон биз дээ. Эрх баригч намынхан ЭМЭГТЭЙЧҮҮДЭД арай л ширүүн хандаж байна.
ӨӨРЧЛӨЛТ ӨВДӨЛТГҮЙГЭЭР ИРДЭГГҮЙ. Гэхдээ ӨВДСӨН ХҮН ӨВЧНӨӨ ЯЛАХЫН ТУЛД ЭДГЭРЧ ЭРҮҮЛ БОЛОХЫН ТУЛД ТЭМЦДЭГ шүү дээ, хүчтэй байгаарай. Гялалзсан ирээдүйтэй ирээд баларсан намтартай буцахыг л УЛСТӨР гэдэг хэмээн АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН Уинстон Черчилль нэгэнтээ хэлсэн байдаг . Хүн бүр ӨӨРЧИЛЬЕ, ШИНЭЧИЛЬЕ гэж зорьж, өөдрөг гэгээн мөрөөдөлтэйгөөр ажил авдаг ч өмнөөс нь ямар их ӨВДӨЛТ, ХАР БАРААН ЗҮЙЛ утгаж байгааг огтхонч тооцоолдоггүй. Таны хэлдэг үнэн Б.БОЛОР-ЭРДЭНЭ САЙДАА!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин