Л.Оюун-Эрдэнэ: Хүчтэй ЕРӨНХИЙ САЙДТАЙ сонгодог парламент байгуулах талаар бусад нам, иргэдтэй ЗӨВШИЛЦӨНӨ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-07

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр яриандаа “Бид өмнө Засгийн газруудынхаа өрийг бүрэн дарж барагдууллаа. Нүүрсний хулгайтай ХАТУУ ТЭМЦЭНЭ. Би няцахгүй. Өчигдрийн жагсаалаас миний бодсон зүйл бол ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХ ёстойг ойлголоо. Эрх баригч намын даргын хувьд намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, ойлголцолд хүрсэн. Үүнийг бид хамтдаа хийх ёстой. Дан гац эрх баригч намын асуудал биш. Олон жижиг нам сонгуульд оролцдог ч МАН, АН хоёр сугарч гарч ирдэг. Хоёр удаагийн амаргүй жагсаалтай нүүр туллаа. Хэцүү нөхцөл байдал дахин давтагдвал дараагийн сонгууль явуулах эрхийг ард түмэнд олгоно. Ийм жагсаал Японд болсон бол Засгийн газар нь огцорчихсон байгаа. Би ч бас ард түмнээсээ асуумаар байна. Бидний тэмцэл, бодлого, үнэхээр цаашаа үргэлжлээсэй гэж хүсэж байна уу үгүй юу гэдгийг асууна. Сонгодог парламент гэдэг бол ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ болох ойлголт. ”

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.