Монгол Засгийн газрын гишүүд төрийн ордон дотор, иргэд төв талбайдаа цуглан “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай тэмцээд 10 хонож байна. Иргэдийн шахалт, шаардлагын дагуу хуулийнхан ч шуурхай хөдлөж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр бүхий удирдлагууд, “Тавантолгой төмөр зам” ХХК-ын удирдлагын багийнхан гээд найман хүнийг барьж хориод буй. Гэвч энэ нь иргэдэд тийм ч хангалттай бус байгаа юм. Учир нь иргэдийнхээр бол УИХ, Засгийн газарт байгаа НҮҮРСДЧИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮДДЭЭ хариуцлага тооцвол амрах гээд байгаа аж. Тэд ч ийм санаагаа аль эрт илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь МАНАЙ НАМЫН БҮЛЭГ дотор нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүн байхгүй хэмээн тодотгоод буй нь олны эсэргүүцлийг өдөөсөн үг болов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэнээр “нүүрсний хулгай”-д нэр дурдагдаад буй 30 хүнийг прокурорын байгууллагын зөвшөөрсөнөөр олон нийтэд ио болгох юм. Тэдгээрийн нэг нь “Бодь интернэйшнл” ХХК-г төлөөлж нууц гэрээ байгуулж, төлбөрөө нүүрсээр авахаар тохирч гарын үсэг зурж, тамга дарсан эрхэм Амартүвшингийн Амундра болж таарах нь.
Гэвч одоогоор түүнийг хуулийнхан шалгаж эхлээгүй байгаа юм. Учир нь тэрбээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний зөвлөх, МАН-ын гишүүн юм. Мөн “HERO” Б.Баатартай хамт тун саяхан “Тамгагүй төр” жүжгийн гүйцэтгэх продюсероор ажилласан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг хүчтэй өрнөсөн 60 саяын өртөгтэй сарнайг найз бүсгүйдээ бэлэглэсэн хүнийг А.Амундра хэмээн яригдсан ч өмгөөлөгч Б.Санчирбалаар дамжуулан хуулийн байгууллагад хандаж нэр хүндээ сэргээлгэх гэж хандсан.
Тэрбээр 2007 онд өнөөгийн “News.mn” мэдээллийн сайтыг үүсгэн байгуулсан. 2009 онд “Боловсрол суваг” телевиз, “Монгол масс мидеиа” групп зэрэг хэвлэлийн салбарт ажиллаж байгаад 2017 онд “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, МАН-ын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины эрхлэгч зэрэг албан тушаалыг хашиж байсан.
Ардчиллын алтан хараацай гэгддэг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн ах С.Баярын хүргэн. Ардчилсан намын гишүүнчлэлтэй байж байгаад 2020 онд МАН-ын гишүүн болсон эрхэм юм. Ийнхүү нам нам хэсч, өөрт ашигтай, улсад хортой том төсөлд гарын үсэг зурж явсан түүнээс “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-н хэрэг тойрохгүй нь ДАМЖИГГҮЙ юм!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин