Л.Оюун-Эрдэнэ: Эх орон, нийтийн БАЯЛАГААС ХУЛГАЙЛСАН этгээд 20 жилийн ХОРИХ ЯЛ эдлэнэ!!
Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ойлгож байна. Монголын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Тиймээс уул уурхай нүүрс тойрсон далд эдийн засаг, МАНАН бүлэглэл 30 жилийн хугацаанд амь бөхтэй оршсоор байна.
Шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараах гурван эрх зүйн өөрчлөлтийг Засгийн газар УИХ-тай хамтарч хийх шаардлагатай байгаа юм.
- Орлогын тэгш бус байдлыг арилгах. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Манай улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт төвлөрч байна. Уул уурхайн баялаг иргэдийн баялаг болж чадсангүй. Авлигатай тэмцэхэд намын харьяалал огт хамаагүй. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй. Энэ агуулгаар Уул уурхайн биржийн тухай, Баялгийн сангийн тухай, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барьж ажиллах болно.
- Иргэний төлөөлөх эрхийг хангах тухай. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн бага ард түмний төлөөлөл байх ёстой. Хоёр том намын гишүүн биш энгийн иргэд парламентад сонгогдох нь өдрийн од мэт ховор байна. Сонгодог парламентыг төлөвшүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх, хяналт тавих эрхийг өргөтгөх эрх зүйн цогц шинэчлэл хийхийг уриалж байна.
- Хариуцлагын тогтолцоог чангатгах. Монгол Улсын эрүүгийн тогтолцоо иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж иргэд шүүмжилж байна. Арван хуруундаа алтан бөгжтэй хүнийг хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ" гэв.
Энэ хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл уучлал, үзүүлэхгүй байх, Албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын замаар олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулан журмаар шийддэг эрх зүйн орчныг хүчингүй болгох, хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.13.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин