Монголчуудын эмь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ёстой салбарын бодлого сүүлийн хэдэн жил “сэхээнд орчихсон” гэдэгтэй маргах хүн олдохгүй. Боддоо! Тангараг өргөсөн эмч нар ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ГАЛЗУУГИЙН ТАРИА ШАХЧИХСАН гээд бод!!! Үндсэндээ төр өөрөө иргэнээ хороох бодлого баримталж буйн илэрхийлэл. Эмч нар өнөөг хүртэл хангалттай ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВЧ ЧАДАХГҮЙ байна гэж гомдолдог. Цалин багатай ч тэд хүний амийг аварна гээд ТАНГАРАГ ӨРГӨСӨН хүмүүс! Ийм анхаарал, хайрхамж, сонор сэрэмж муутай байж болох уу
Энэ явдал Сүхбаатар аймагт болов. Золбин нохойд хазуулсан иргэдэд эмнэлгийн урьдчилан сэргийлэх шугамаар ГАЛЗУУГИЙН ВАКЦИН хийхийг андуурч СҮРЬЕЭГИЙН ВАКЦИН ХИЙСЭН явдлыг санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзсэн. Эхний ээлжинд иргэдийг хазсан нохойнуудыг ТАНИУЛАХ АРГА ХЭМЖЭЭ авч, хазуулсан иргэдтэй нүүрэлдүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэв! Галзуу солиотой мэт энэ сайдын ярианаас үзэхэд л эрүүл мэндийн салбарынхан сэхэл авахааргүй болтлоо дордсон болох нь нотлогдоно.
Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилт байгаа онохгүй байна гэдгийг илэрхийлж Нийслэлийн өрхийн эмнэлгийн 200 гаруй эмч яамны гадна жагсав. 2020 онд шинэчлэн баталсан эрүү мэндийн тухай хууль бодит байдалтайгаа нийцэхгүй байгаагийн тод илэрхийлэл юм. Дараагийн нэг асуудал бол ямар ч сайд очсон дийлддэггүй ганц эмнэлэг Нэгдүгээр амаржих газар. Өргөө амаржих газарт төрөхөөр очсон эмэгтэй эмчид үзүүлж чадалгүй ураг нь индэж, эмнэлгийн гадаа төрж байна. Үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь иргэн төвтэй бус иргэдийнхээ эсрэг чиглэсэн ийм нөхцөл байдал дунд амьдарч байна.
Сайд дарга нарын томилгоо нь ч учир зүйгээ олохгүй мэргэжлийн бус, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүн ирж яамыг бүхэлд нь хөдөлгөөнд оруулдаг. Яг энэ жишгийн дагуу С.Чинзориг сайд өөрийн багаа бүрдүүлж хэвлэлийн албыг нь тараажээ. Удахгүй мэргэжилтнүүдийг нь халж солих биз!!! Уг нь Монгол төрийн бодлого залгамж чанартай, ёс зүйтэй байх ёстой. Гэвч шинэ сайд ирээд өөрийн хүмүүсээ, хамаатан саднаа ажилд авдаг жишгээсээ салахгүй нь!!!
Сайд нар нэгнийхээ ажлыг муулж, бурууг нь засна, зөвийг нь үргэлжлүүлнэ гэж маргаж байх зуур хүүхдүүд томуугаар өвчилж түрүүчлээд пянг нь даахгүй хорогдож эхэлсэн. Ийм эмзэг цаг үед Эрүүл мэндийн яамыг замнал нь дуусаж байгаа хөгшин улстөрч биш жинхэнэ мэргэжлийн зарчимч мэргэжлийн сайд л чиглүүлж явах байсан юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин