Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын дарга, гишүүн, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, Соёлын сайд гээд төрд Н.Энхбаярын хашаагүй алба нэн ховор. Тэр гартаа барьсан ТУГАА хангалттай өндөрт мандуулж чадсан цор ганц улстөрч. Сүүлд АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР оймстойгоо шоронд орж, хуулийнханы өмнөөс САЛААВЧ ГАРГАЖ чадсан хуйхтай эр. Тугал хариулж ч үзсэн л хүн.
100 жилийн түүхтэй МАН-аас тулгын гал таслаж ХУВЬСГАЛТ гэсэн Оросын социалист үзэл баримтлалтыг нэвт үнэртүүлсэн нэртэй МАХН-ыг 10 орчим жил толгойлж байгаад 2020 онд дагаар орсон. Ингэхдээ “ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ” гэгчийг боловсруулж, 21 аймаг 330 сумаар танилцуулан аялаж байсан удаатай.
Тэгвэл 2020 онд хоёр нам нэгдсэний дараа Н.Энхбаяр төрийн ордон хавиар гүйдэлтэй болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хойхно Стратеги судалгааны хүрээлэнд том алба хаших болсон тухай мэдээлэл цацагдаж байв. Мөн оны намар хүү Э.Батшугарыгаа УИХ-ын гишүүн болгож МАН-тай тохирсон эхний гэрээгээ баталгаажуулаад амжсан.
Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 109 тоот захирамжаар “Үндсэнд хууль нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх” асуудлаар улстөрийн намуудтай зөвшилцөх, саналуудыг нэгтгэн боловсруулах ажлыг хэсгийн даргаар Н.Энхбаяр ажиллаж байв.
Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Монголын Үндсэсний ардчилсан нам, “Шударга иргэднийн нэгдсэн эвсэл” намуудын төлөөлөл болон түүхч, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсэг 2022 оны есдүгээр сард багтаан Ерөнхий сайдад мэдээлэх байсан ч 2023 оны 01 сарын 23-нд өгрөн барьсан байна.
Ажлын хэсэг үүргээ олигтой биелүүлж чадаагүй агаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын МАХН-ыг толгойлж байхдаа бичсэн “ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ” гэгчээ шууд шахчихсан байлтай. Түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөөр 300 хувь хэвлүүлж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монгол улсад суугаа Элчин сайдын яамдуудад нэг бүрчлэн тараагаад өөрөө уулзалт хийгээд явчихсан бололтой.
Бололтой гэсний учир Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан энэ талаар ямар ч мэдээлэлгүй гэдгээ илэрхийлэв. Тэрчлэн “Ард түмнээс асуулгүйгээр ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ. Нэг нам дангаар засаглаж байгаа үед ийм өөрчлөлтийг хийх боломжгүй. Н.Энхбаяр гуайн хэвлүүлсэн тэр эхийг би үзээгүй. 10 гаруй удаагийн Үндсэн хуулийн шинэ бичвэр бол байдаг юм билээ. Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаачилга гаргаагүй” гэв.
Ямартай ч Засгийн газар ЗАХИАЛГА өгөөгүй гэв. Тэгвэл Н.Энхбаяр өөрийн бичсэн төслөө хэвлээд тараачихсан болж таарах нь. Угаас тэр МАХН-ын дарга байхдаа л ийм өөрчлөлт, шинэчлэлт хийхийг зорьж байсан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин