Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат нь өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан аймагт зарлагдсан хамаг тендерийг хамж, дутуу гүйцэтгэлтэй царцсан барилгууддаа дахин их хэмжээний төсөт суулгуулгах маягаар улс орны хөгжлийн чөдөр тушаа болж, сум орны хөгжлөөс хойш татдаг байсан бол одоо албаны эрхээ давуулан эдлэж Цагааннуур боомтын гаалийн газрын дарга дүүгийнхээ нөлөөг ашиглаж гаднаас импортлож оруулж ирсэн Land-300, LX-600 автомашинуудыг Оросын хилээр давуулсан зөрчил гаргасан.
Монголын хилээр бүртгэлгүй тээврийн хэрэгсэл гаргах нь хууль бус. Гэтэл буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн лоозонтой Гаалийн байгууллагын дарга нь ахынхаа хууль бус үйлдлийг өөгшүүлсэн нь сонин. Өндөр үнтэй тээврийн хэрэгслийг хил дамнуулан худалдаалж буй хууль бус наймаанд Х.Нурболатын дүү Х.Нурбахит нь хүртэл оролцоотой байж болзошгүй. Х.Нурбахит нь Цагааннуур боомтын Гаалийн газрын даргаар ажилладаг. Тэгвэл 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Цагааннуур боомтоор Улаанбайшинт, Ташанта боомтуудаар машин гарсан байна.
Үүнийг ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал генерал мэдсэн үү, үүнд ямар нэг хариуцлага тооцох уу. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат, түүний дүү Х.Нурбахит нар ямар мөнгөөр үнэтэй тээврийн хэрэгсэл худалдан авч, улмаар хууль зөрчин гадгаш гаргаж байна вэ! гэдгийг хуулийнхан анхааралдаа авч шалгахгүй бол ураг төрөл дамжсан "эрх мэдэл албан тушаала ашигласан мөнгө угаалтын схем" хэрэгжиж байхыг үгүйсгэх газаргүй юм! Дээрх автомашинууд "Таванбогд моторс", "Мөнхада" зэрэг албан ёсны байгууллагууд л худалдаалах эрхтэй болохоос энэ мэтээр дамнуулан худалдах нь хориотой байдаг!!! Авлигатай тэмцэх улс даяарын фронтыг удирдаж буй Хууль зүйн сайд Х.Нямбаатар та үүнд анхаарлаа хандуулна уу!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин