ЦОМ, ШАГНАЛД 40 сая, ОНЛАЙНААР АРХИ ЗАРАХ зөвшөөрөлд 80 саяыг зарцуулжээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-02

Хотын дарга Д.Сумъябазарын өмнөөс  хамаг хог шороо, шавар шавхай, нус цэрийг цэвэрлэх ажлыг хариуцдаг хүн нь ерөнхий менежер. Ерөнхий менежер нь хэдий чинээ ухаалаг, хурдтай, мэдрэмжтэй, хүчтэй байна хот төдий чинээ өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байх нь гарцаагүй.

Су.Батболдын үед  хотод ирээд Д.Сумъяабазарын үед халаагаа өгч, адаг сүүлд нь ГАВЬЯАТЫН ТЭМДЭГ зүүгээд чимээгүй болсон эмч Т.Гантөмөр, түүний дараа Чингэлтэй Ганболд гэдгээрээ алдаршсан УИХ-ын гишүүн асан Д.Ганболд хотын менежерээр ажиллав.

Т.Гантөмөр гавьяаныхаа амралтад гарсан бол Д.Ганболд ДАВСНЫ ХЭРГЭЭР ажлаасаа мултарсан. Тэгвэл мань эр ажлаасаа буухаас өмнө ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ шагнал, ЦОМ ӨРГӨМЖЛӨЛ гэх мэт зүйлд зарцуулжээ. Түүний гаргасан уг тушаал шийдвэр нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ, Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоол зэргийг ноцтой зөрчиж байгаа юм.

Д.Ганболд дарга 2022 оны 11 сарын 07-нд гаргасан А/225 тоот тушаалаараа нутгийн удирдлагын тогтолцооны өнөөгийн хөгжлийг судлах гэсэн агуулгаар 20 сая төгрөг зарцуулах зөвшөөрөл олгов. Гэвч энэ нь түүний хариуцсан хот нийтийн аж ахуйн салбартай огт хамааралгүй зүйл учраас ТӨСВИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН.

2022 оны 12 сарын 10 –нд A/255 тоот захирамж гаргаж ДАЛАН ДАВХАРЫН ШАРИЛЫН газраас 3D видео, танилцуулга видео хийх тушаал гаргав.

Мөн өнгөрсөн 12 сард А/262 тоот захирамжаар “Онлайн бизнес төв” төслийн хүрээнд “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”  хөтөлбөрийг хангах зорилгоор төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гэсэн агуулгаар СОТГУУРУУЛАХ УНДАА, ХУДАЛДАХ ЗӨВШӨӨРЛИЙГ цахим болгоход 80 сая төгрөг зарлагадсан.

Улаанбаатар хотын захирагчийн дээд шагнал гар урлал бүхий чулуун суурьтай хүрэл цутгамал цом хийлгэхэд 20 сая төгрөг, Улаанбаатар хотын захирагчийн дээд шагналын өргөмжлөл, дурсгалын цаглабарыг 19 сая 800 мянган төгрөгөөр тус тус хийлгэжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.