Татвар төлөгчдийн 90 сая төгрөгөөр ПРИУС АВАХ тендер зарлажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-03

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас 90 сая төгрөгөөр ПРИУС машин худалдан авах тендер зарлажээ. Сүүлийн үед орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй хэсэгт машин техникийн шинэчлэл хийгдээгүй удсан.

Эрүүл мэндийн яам, Засгийн газраас энэ чиглэлд зайлшгүй анхаарал хандуулах ёстой. Энэ жишгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас орон нутгийн хөгжлийн сангийн 90 сая төгрөгөөр эмнэлэг, эрүүл мэндийн салбарт ашиглах пруис машин авах тендер сонгон шалгаруулалт зарласан байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибалын зүгээс тойрогтоо ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар тодруулахад Сүхбаатар аймгийн бүх сумдын Эрүүл мэндийн төв, сумын эмнэлэгт туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл олгосон" гэдгийг онцолж байв. Гэтэл сумдын эрүүл мэндийн төвийнхөн ПРИУС маркийн автомашинтай болох нь ТАТВАРЫН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ бусаар зарцуулсан хэрэг болох нь!!!

Япон улсад үйлдвэрлэсэн ПРИУС маркийн автомашин нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийцэхгүй гэдгийг судлаачид тогтоосон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тусгай хэрэгсэл, тоноглол бүхий тээврийн хэрэгсэл ашигладаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.