Хэмнэлтийн хууль зөрчсөн Л.БАЯРМАНДАЛ даргад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ! Ж.Ганбаатар сайдаа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  “Ашигт малтмал газрын тосны газар” гэж үе үеийн сайд дарга нарт “ГАЗАР УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ”  онцлогтой мөнгөний хүүдий болсон агентлаг бий. Энэ агентлагийн дарга нар үе үеийн Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нарт мөнгө олж өгдөг. Монгол улсад байгаа хамаг л орд газрыг ухах, сэндийчих зөвшөөрлийг олгодог гэж ойлгоход болно. Төр засгаас төрийн бүхий шатны байгууллагууд зардлаа хэмнэж, үр ашиггүй худалдан авалт, бэлэг сэлт, баяр ёслолт тэмдэглэхийг хатуу хориглочихсон.

“Төрийн хэмнэлт” гэх хатуу хуулийг тэг дундуур нь зөрчиж өмнө нь хэвийн ажиллаж байсан ВЭБ САЙТЫГ шинэчилнэ гээд 18 сая 700 мянган төгрөгийг ямар ч үр дүнгүй зарцуулжээ!!

Түүнчлэн Татвар төлөгчдийн 127 сая төгрөгөөр “Саммит” ХХК-аас компюьтер техник хэрэгсэл худалдан авчээ! Энэ нь УИХ-аас баталсан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ” болон Монгол Улсын Засгийн газрын 43-р тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Удирдлага доор нь ажиллаж байга хүн АРХИДАН СОГТУУРЧ  ажилтнаа зодож байхад ам ангайгаагүй дарга Л.Баярмандалд МОНГОЛЫН ТӨР ХАРИУЦЛАГА тооцох цаг болсон бололтой!! Энэ мэт хэнэггүй, чимээгүй аргаар хөлжигч дарга нар төрд төвөг удаж, түмэнд гай болсоор байгаа нь харамсалтай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.