ХУДАЛ, ХУЛГАЙ нүүрлэсэн Боловсролын салбарынхан ГАДНЫ МӨНГӨ РҮҮ ХУРУУГАА ДҮРЖ ЭХЭЛЛЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-07

Боловсролын яам гэж хараа хяналтгүй, хулгай дээрэм, хууль бус зүйлээр дүүрсэн газар байдаг бололтой. Бололтой гэсний учир сайд Л.Энх-Амгалан нь багш нарын дунд пипломын шалгалт явуулаад хамаг байдаг “но”-г нь яг илрүүлээд байж байтал яам дотроосоо ХУЛГАЙД АЛДЧИХСАН. Тэгэхээр төрийн яаман дотор ч бас ХУЛГАЙЧ НУУГДАЖ байдаг гэж ойлгож болно. Төрийн тусгайгийнхан ч илрүүлж чадахгүй гэхээр нэлээд шийртэй гар БОЛОВСРОЛЫН ЯАМ дотор “нуугддаг” аж.

  Төрийн хууль журам ч энэ яаманд үйлчлэхгүй нь. Сайд нь сайхан үг ярьж ард түмэнд таалагдахыг хичээхээс хэтрэхгүй юм. УИХ—аар өнгөрсөн хавар ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ батлаж гаргасан. Хуулийг хэрэгжүүлж, хянах үүрэг нь Засгийн газарт ногддог. Гэтэл Засгийн газрын гишүүн нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр, тушаал гаргасан байгааг хараад гайхаж байна. Төрийн мөнгө хязгаартай, хуультай учир ГАДНЫ МӨНГӨ РҮҮ ГАР ДҮРЖ эхэлжээ.

Тухайлбал 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/45 тоот тушаалаар Герман улсын Штутгарт хотод болох “Дидакта” боловсролын үзэсгэлэнд оролцох, хамтын ажиллагаа тогтоох гэсэн нэртэй  “аялалд” зориулж “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөс 82 сая төгрөгийг зарцуулжээ.

Монгол улс боловсролын хоцрогдолд орчихсон гэдгийг Дэлхийн банк судалгаагаар тогтоочихсон. Ийм байхад манай улс Европын боловсролын үзэсгэлэнд оролцоно гэдэг “онигоотой зүйл” Ж.Мягмар тэргүүтэй долоон төлөөлөгчийг долоо хоног ГЕРМАНД зугаацуулах гэж “Боловсролын чанар шинэчлэлт” төсөл монголд хэрэгжээгүй гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Дээрх томилолт нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг зөрчжээ!!

Л.Энх-Амгалан сайдаа! Төрийн мөнгийг дээгүүрээ хуваагаад идчихсэн учраас одоо ГАДНЫ ТӨСЛИЙН МӨНГӨ РҮҮ ХУРУУГАА ДҮРДЭГ БОЛОО ЮУ! Олон улсын чуулга уулзалт, хөтөлбөрт оролцож болно. Гэхдээ ядаж дотоодынхоо салбарын асуудлыг ШИЙДЧИХЭЭД попорч болохгүй юу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.