Саяхандаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан 13 тэрбумаар ҮХЭРТ ЭЭМЭГ ХИЙНЭ гэх мэдээ хүчтэй тархав. Яамныхан ч энэ мэдээллээ үгүйсгээгүй. Тэгвэл үхэр ээмэгжүүлэх, ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажиллагаа 2022 оны 12 сард нууцаар хийгджээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн нэг чиглэлийн нэг салбарын гурван байгууллага хамтарч 2022 оны 12 сарын 23-нд 22/237 тоот “хамтран ажиллах бодлогын гэрээ” гэгчийг байгуулахдаа Хөдөө аж ахуйн биржээс гэрээний төлбөр болгож 2,500,000, 000 сая төгрөгийг төрийн банкны 340601223603 тоот данс руу шилжүүлсэн байна.
Гэрээнд “Үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, бүртгэлээр дамжуулан малын гаралтай бүтээгдэхий аюулгүй байдлыг хянах, малын эрүүл мэндийг хамгаалах, худалдааг хөнгөвчлөх замаар махыг биржээр нэг цонхны бодлогоор арилжих, экспортлох, нөхцлийг бүрдүүлэхэд улс даяар анхаарах” гэсэн зорилт тавьжээ. Мэдээллийг нууцыг чандлан хадгална гэж тусгасан байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин