Дарга нарын жийпний ЗУНЫ ДУГУЙГ СОЛИХОД татвар төлөчгдийн 72 сая төгрөгийг зарцуулна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-08

Татвар төлөгч таны төлсөн мөнгийг төрийнхөн үнэгүй ашиглаад дуусах нь. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дарга нарын тансаглал буюу хот доторх машин унаа хэрэглэхийг хориглож 2022 оны төсвийн жилдээ 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргах тооцоо гарсан. Нийт 159 дэд, тэргүүн дэд даргыг чөлөөлсөн. Сайдаас доош түвшний албаны машиныг хязгаарлаж  587 ширхэг машиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын баазад хүлээлгэж өгсөн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан онцолсон.

Тэгвэл Засгийн газрын автобаазаас дарга нарын машины ЗУНЫ ДУГУЙГ СОЛИХ аяныг эхлүүлжээ. Тодруулбал тус газраас татвар төлөгчдийн 72 сая 400 мянган төгрөгөөр “ДУГУЙ ХУДАЛДАН АВАХ” тендерийг 2023 оны 03 сарын 06-ний өдөр зарлажээ!!

Засгийн газрын Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газар нь 160 гаруй тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтантай. Жилд улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо цаашид 100 авто машинтай, 105 ажилтантай аж ахуйн тооцоо дээр үйл ажиллагаагаа явуулдаг төсвөөр санхүүждэггүй байгууллага болж байна. Орон нутагт томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэйгээр байгуулагдаж байгаа билээ.

Ингэхдээ 38 сая 200 мянган төгрөгөөр ТОМ ОВРЫН АВТОМАШИНЫ ДУГУЙ буюу сайд дарга нарын ХӨДӨӨ явахдаа хөлөглөдөг ЖИЙПНҮҮДИЙН дугуйг, 34 сая 200 мянган төгрөгөөр хот дотор ундаг жижиг тэрэгний дугуйг худалдан авахаар болсон байна. Иргэд байдагаа барьж сар шинийн баяраа арай гэж тэмдэглэн өнгөрүүлээд одоо ч санхүүгийн хувьд бүрэн сэргэлт авч чадаагүй байна.

Орлогогүй, ажилгүй иргэд хар цайнд хатсан боорцогоо дэвтээж идэж байхад дарга нарын эрх ямба дийлж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН НУРУУГАА авахуулах шахам байж төлсөн татвараар машиныхаа дугуйг солиулж байгаа иргэн та зөвшөөрөх үү?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.