Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ гэсэн зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарих үүрэг авсан. Ингэхдээ жил бүр 1,1 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд газар нутаг, хүн ам, ААНБ-ын тоог үндэслэн сумдад тарих модны тоог хуваарилж өгсөн билээ.
Сүхбаатар аймаг энэ жил 1,1 сая тарих нүхээ ухахаар 100 сая төгрөгөөр трактор худалдан авах тендер зарлажээ. Татвар төлөгчдийн мөнгө урсгал ус мэт урссаар л иргэд татвараа төлөөр л байна.
Хуулиа зөрчин барин 100 сая төгрөгөөр худалдан авч буй модны нүх ухах трактор хэдэн жилийн баталгаатай вэ? М.ИДЭРБАТ даргаа хуулиа уландаа шигшэж үл тоомсорлон трактор авах хэрэг байгаа юу?
Нэг суманд л 100 сая төгрөгөөр тракор худалдаж аваад байвал Аймгийн хэмжээнд 12 сум байгаа үлдсэн 11 суманд модны нүх ухах трактор 1 тэрбум 100 саяаар худалдаж авах хэрэгтэй болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин