МАН дангаараа найман жил засаглаж байгаа энэ үед орон нутгийн цөөн хэдэн аймагт АН засаглаж буй. Түүний нэг нь АРХАНГАЙ аймаг. Гэвч эрх мэдэлд хүрэхээрээ л ЭВДРЭОЦЭЖ, ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ нэгнийгээ “түгжилддэг” жишгээр Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь дотроо хагаран бутарч Засаг даргаа гурван ч удаа солиод амжив. Эхлээд С.ЭРДЭНИЙН баруун гар Д.Золжаргал, дараа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгдэх Улсын харцага М.Батжаргал харин одоо Б.Цэрэннадмид гэсэн дарга болчихсон. Үндсэндээ бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд гурван Засаг дарга сольчихсон цор ганц аймаг болоод байна.
Засаглалын хамгийн муу жишиг болоод буй Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр бүхий гурван төлөөлөгчөө татвар төлөгчдийн 15 сая төгрөгөөр чадавхжуулах сургалтад хамруулж, шууд худалдан авалтаар мөнгийг нь гаргасан байна.
Тодруулбал, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал 2022 он ы12 сарын 14-ний өдрийн 47 тоот захирамжаараа нэр бүхий гурван төлөөлөгчийг “Имижлоги” сургалт судалгааны төвд суралцуулахаар болсон бөгөөд холбогдох санхүүжилтийг нь шууд олгосон байна.
“Имижлоги” сургалтын төв бизнесийн цогц мэдээлэл олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой байгууллага аж. Индээс дүгнэвэл Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өөрсдийн бизнесээ хөгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа харамсалтай жишээ юм.
Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат нь захирамж гаргаж аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд шагайн харваа зохион байгуулж, 10 сая 400 мянган төгрөгөөр байлжээ!!! Дээрх зарлагууд нь төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, иргэд хөдөлмөрчдийн татварын мөнгөөр “гараа угаасан” нь ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ байна!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин