Алгын чинээхэн X БОГДООСОО болоод УРД ХӨРШӨӨ УУРЛУУЛЧИХ ВИЙ, МОНГОЛЧУУДАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-12
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар - Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ба өнөөдөр уг хурлын бэлтгэл номын айлдвар явагдаж байна. Хурлын үеэр XIV Далай лам Монгол Улсын иргэн 8 настай хүү халхын Х Богд айлдварт сууж байна хэмээн онцлов. Монголчуудын их оюун санааны тусгаар тогтнол, шашин соёлын бэлгэ тэмдэг болсон X Богд ийнхүү Далай багшаас ерөөл хүртжээ. Энэхүү их номын айлдварт монгол лам нараас гадна сүсэгтэн олон оролцож буй юм байна.

Монголын бурханы шашин ДЭЛХИЙН ТӨВ болох нь тодорхой болов. Учир нь шарын шашны хамгийн том төлөөлөл нь манай улсаас тодорлоо. X Богд анх 2015 онд Монгол улсад тодорсон. Гэвч түүнийг олны өмнө гаргах боломжгүй гэж байв. Тэр үед эхээс мэндлээд нэг жил гаруй л болж байв. Нэр бүхий улстөрчийн гэрт төрсөн учраас тодруулахад нь улстөрийн, мөнгөний нөлөө их орсон гэх яриа гарч байв. X Богдыг тодруулахад үе үеийн төрийн томчууд ихээхэн оролцоотой байсан. Тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нар ач гучаа тодруулахаар өнгө мөнгөөр уралдсан. Түвдээс ирсэн лам хуваргуудад байр сууц барьж өгч хөрөнгө чинээгээрээ өрсөлдсөн гэдэг. Ямартай ч “Ц.Гарамжав гуайн зээ хүү тодорсон. Монголын бурхан шашинтны Гандан хийдийн лам хуваргууд зөвшөөрөхгүй, маргаантай байгаа” гэсэн яриаг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн нэг бус ярьсан гэдэг.

Төв хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц шашны зөвлөлийн тэргүүн нарын хурал, Ерөнхийлөгчийн зарлигаар “Хамба номун хан” болсон нь ч үүнтэй холбоотой юм. 2016 онд XIV Далай лам Монгол улсад айлчлахдаа  X БОГДГЫГ ТОДРУУЛЧИХААД ЯВСАН гэлцдэг. Олон жил сураг ажиг мэт байсан Богдын гэгээн дүр олны хараанд өртөв. Ингэснээр олны хэл аманд өртөөд байсан Ц.Гарамжав гуайн удмынхан Буддын шашны тэргүүний гэр бүл болох нь тэр. Олон нийтийн зүгээс X Богдыг яахараа БАЯН АЙЛД ТӨРДӨГ юм бэ, эднийх мөнгө төлөөд зээ хүүгээ богд болгочихлоо гэх сөрөг сэтгэгдэл бичиж байга бол дийлэнх монголчууд “АР МОНГОЛООС АРАВДУГААР БОГД ТОДОРСОНД БАЯРТАЙ БУЙГАА илэрхийлсэн.

Харин зарим лам нар дургүй байгаагаа илэрхийлсэн. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн ярьсан нь анхаарал татав. Учир нь X Богдыг Далай багш тодруулсан нь буруу гэв. Ерөөс манай улсын шашны асуудалд, санхүүжилтэд урд улсын нөлөө асар их байдаг тухай анхаарах татахуйц тооцоо судалгаа гардаг. Гэвч хуультай улс учраас чимээгүй өнгөрөөдөг. Хятад улс ч Далай ламаар далимдуулаад Монголын улстөрийн хэрэгт шууд оролцох гэж үзсэн удаатай. Ингэхээр Монгол Хятад хоёр улс БУДДЫН шашны хэн нь гол тоглогч вэ гэдэг дээр байр суурь, үзэл бодол зөрчилдөж магад. Алсдаа анхаарвал зохино!!! Дэлхийн дайн, үймээн самуун шашнаас хамааралтай байсан түүх ч бий. Тэгэхээр бид тун болгоомжтой, хянуур хандахгүй бол буруу хөдлөх л юм бол улстөр, геополитикийн сөрөг асуудал үүсч мэдэх юм шүү гэдгийг цаашдаа анхаарах хэрэгтэй.

Монгол төрийн удирдлагууд дийлэнх нь шарын шашинтэй, шашны гүн шүтлэгтэй. Ямар сайндаа л сайн цагийг урин дуудагч МАЙДАР БУРХАНЫ дүр бүхий хот байгуулах гэж улсын төсвөөсөө мөнгө гаргах билээ. Ингээд бодохоор Монголчуудын уламжлалт шашин бол яах аргагүй ШАРЫН ШАШИН тул төр, харгүй л шүтэж, ханцуйндаа залбирч яваа.

Зарим улстөрчид урд хөршийг шууд дарамтад орж “Уучлаарай бидний буруу. XIV  далай ламыг ахиж Монгол улсад урихгүй” гэсэн нот бичиг Хятадын Засгийн газарт бичиж байж том төслүүдээ хөдөлгөх зээл, буцалтгүй тусламжаа авч байсан гэхээр манай улсын ШАШИН, САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ хэнээс, хаанаас хамааралтай нь шууд илт уншигдана.

Оросууд бол 1937 онд Монголын хамаг лам хуварга, эрдэмт хөвгүүдийн эсэргүү нэрээр буудан хороож хэлмэгдүүлж байсан учраас ШАР МАЛГАЙТНУУДАД ДУРГҮЙ. Тийм ч учраас Богд хааны эсрэг бодлого буюу Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг бодолтой байсан. Хоёр хөрш маань ШАШНЫ ХУВЬД манайхаас харшилтай гэж хэлэхэд үнэнээс зөрөхгүй!!!

Монголчууд одоо X Богдоо шашин номын үйлээ сайн сураад ирэхээр нь ширээнд нь залж, шашны тэргүүн өргөмжлөх нь ойлгомжтой. Энэ дүр бол Монголчуудад заяасан гуравдугаар дүр. Чингис хааны алтан ургийн гарвалтай хэмээн бичигдэж ирсэн анхдугаар Өндөр гэгээн Занабазар, хоёрдугаар богд нараас бусад долоон дүр нь Төвд улсад төрсөн. Харин VIII Богд  Монгол нутагт сууж, хаан хүртэл засаглаж байсан удаатай юм. Тэрбээр жагч халахдаа хойд дүрийнхээ талаар “Харь оронд амьдрах төдийгүй “Монголчууд гэдэс цатгалан толгой хоосон амьдарч, миний дараагийн дүр монголчуудын зовлон зүдүүрийг үүрэн гэтэлгэн амьдарна” гэж зөгнөсөн байдаг.  Харин IX Богд жанч халахдаа “Би Монголд төрнө” гэсэн байдаг. Тэр дүр нь одоо олны анхааралд өртөөд буй математикч Ч.Алтаннарын хүү, Ц.Мөнхнасан нарын долоон настай хүү, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ юм.  10-р Богдыг залав. Монгол айлаас мэндэлсэн нь туйлын чухал. Чингисийн шууд угсаанаас мэндэлсэн анхдугаар болон 2-р Богдоос хойш 9-р дүр хүртэл бүгд Түвэдээс төрж байв. Богд хүмүүн эргэж үл дуусах хорвоод хүний төрлийг олохдоо ямар ч айлаас мэндэлж болно.

НАРАН ГЭРЭЛТ, ТҮМЭН НАСТ ОРОЙН ДЭЭД ОЧИР ДАРИЙН ХУВИЛГААН БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ   маань эх орондоо тавтай морил!!  X Богдын эцэг, эхийнх нь алдар нэр Ч.Алтаннар ( Наран гэрэлт), Э.Мөнхнасан ( Түмэн наст) байгаа нь бас сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.98.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.