С.БАЯРЦОГТ: Би “МCS” –тэй ямар ч холбоогүй. Түр хорооныхон АСУУДЛАА САЙН СУДЛАЖ байгаад ярь!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-14

Монгол Улсын Их хурлаас байгуулсан "Хөгжлийн банкны хэргийг шалгах" түр хорооны гурав дахь  хуралдаанд Сангийн сайд асан С.Баярцогт оролцож дараах тайлбарыг өглөө. 

  • Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт баяр болж байгаа учраас СЭДВИЙН ГАДУУР ганц зүйл хэлье. 14 жилийн өмнө Монголчууд Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Өнөөдөр Оюутолгойн гэрээнд заасны дагуу ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ дуусаж бүтээгдэхүүнээ гаргаж, зэсээ олборлож эхэллээ. Энэ гэрээ Монголчуудын гурван их хурал, таван Засгийн газар дамжиж амжилттай хийгдсэн. Ийм баярт өдрийг тохиолдуулаал Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын нэрийн өмнөөс МОНГОЛЧУУДДАА баяр хүргэе!
  • АСЕМ бол АЗИ, ЕВРОПЫН дээд хэмжээний уулзалт. Азийн 30, Европын 21, олон улсын хоёр том байгууллагын төлөөлөгчид МАНАЙ УЛСАД ирсэн.
  • АСЕМ-ыг улстөрийн ДЭЛХИЙН ОЛИМП гэж үздэг. Дэлхийн хүн төрөлхтөн олимпийн тоглолт, дэлхийн экспо, АСЕМ-ын уулзалт гурвыг хүлээдэг. Эдгээрийг зохион байгуулахын тулд сайтар ТООЦОО СУДАЛГАА хийхгүй бол алдагдал хүлээдэг.
  • 2014 оны 12 сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийн 20 жилийн ойн хүрээнд дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг Монгол улсад зохион байгуулах зарлиг гарсан. Энэ хүрээнд Ерөнхий сайдаар ахлулусан ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ байгуулж, орлогчоор нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Гадаад хэргийн сайд нарыг томилж ажиллуулсан.
  • Миний бие Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувьд үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилласан.
  • 2016 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт 21-т ЭНХИЙГ ЭРХЭМЛЭСЭН, НЭЭЛТТЭЙ,БИЕ ДААСАН, ОЛОН ТУЛГУУРТ, ИДЭВХТЭЙ гадаад бодлого явуулна гэж заасан. 21.1.4 Ази, Европын дээд хэмжээний 11-р уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэсэн УИХ-ын тогтоол баталсан.
  • Шалгуур үзүүлэлт нь дэмжин оролцох байгууллага 51 улс, зохион байгуулагч нь Гадаад хэргийн яам. 2016 оны төсвөөс 50 ТЭРБУМ ТӨГРӨГ гаргаж зарцуулна гэсэн шийдвэрийг УИХ-с гаргасан.
  • АСЕМ-ын анхны уулзалт 1996 онд Банкогт болж байсан. Ес дэх удаагийн АСЕМ-ийн дээд уулзалт ЛАУС-т болоход дэд бүтцийн асуудлаа сайн шийдээгүйн улмаас “АСЕМ ВИЛЛА” улс нь ашиглаагүй, дампуурсан жишээ байдаг.
  • Бидний хувьд дэлхийн 51 улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, өндөр дээд зочдыг хүлээж авах дэд бүтцэж хараахан бүрэлдээгүй байсан. Төрийн тэргүүн нарыг нэг дор таваас дээшгүйг байрлуулж болохгүй учраас зочдыг аюулгүй байдлыг хамгаалсан гурваас таван одтой зочид буудал байгуулах шаардлага үүссэн.
  • Хоёр жилийн дотор үүнийг шийдэх боломжгүй учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АСЕМ зохион байгуулах ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ хуралдсан. Тэндээс төр засгийн тэргүүнүүдийг нэгдсэн нэг дор  ИХ ТЭНГЭРИЙН АМАНД БАЙРЛУУЪЯ гэдэг санаа гарсан. Гэвч хяналт шалтгалт ихтэй, явдал чирэгдэлтэй учраас хувийн хэвшлийнхэн оролцох боломжгүй гэсэн.
  • Тэгээд “СКАЙ РЕСОРТ”-ын талбайд “АСЕМ ВИЛЛА” хотхоныг байгуулах санал гарч төсөл нь Засгийн газарт орж ирж байсан. Засгийн газраас 2015 оны 08 дугаар сарын 27-нд 331-р тогтоол гаргасан. ХӨГЖЛИЙН БАНКНААС санхүүжүүлэх шийдвэр гаргасан.
  • Тус банкны ТУЗ хуралдаад санхүүжилтийг хэрхэн олгохоо шийдэх  хуультай.
  • АСЕМ-ын зочдыг байрлуулах ЗОЧИД БУУДЛУУДАД санхүүжилт олгох тухай Сангийн сайдын тушаал байна. 2015 оны 08 сарын 28-ний 241-р тушаалаар Ази, Европын дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журам баталсан. Үүнд зургаан жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ нь Хөгжлийн банкны хууль, Засгийн газрын тогтоол зэргийг зөрчөөгүй, хуульд бүрэн нийцсэн байна.
  • Хөгжлийн банкнаас гаргасан үнэт цаас нэг ч аж ахуй нэгжид дарамт болоогүй. АСЕМ-ын үеийн санхүүжилт, бүтээн байгуулалт бол цэвэр хувийн хэвшлийнхэн хариуцсан, улсын төсөвт ямар ч дарамт болоогүй. Маш зөв зүйтэй санхүүжилт болсон.
  • Хөгжлийн банк гадаад, дотоодоос хөрөнгө босгох хуультай. АСЕМ-ыг зөвхөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлээгүй. Тэр бүүхэл “АСЕМ САН” гэж байгуулсан. Гадны гурван улс ТАВАН ТЭРБУМ төгрөг хандивласан.
  • Өнөөдөр үүнийг төр хийсэн бол МАШ ҮНЭТЭЙ 53 байртай л хоцрох байсан. Үүнийг хувийн хэвшлийнхэн маш сайн гүйцэтгэсэн гэдгийг онцолж хэлье.
  • Би MCS компанитай ямар ч холбоо хамаарал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Түр хорооны гишүүд ХУУЛИА УНШ, асуудлаа сайн судла!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.