А.ИШДОРЖ даргын бодлогыг ЗАСГИЙН ГАЗАР дэмжвэл ЗАЛУУЧУУД ОРОН НУТАГ РУУ нүүхэд бэлэн байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-15

Өврийн сайхан хангай нутгийн өөдлөн дэвших, өгсөж уруудах үйл явц нь тухайн аймгийг удирдаж буй Засаг дарга нараас шууд хамааралтай. Өндөг шиг өөгүй зүйл гэж үгүй.

Өнөөгийн Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж бол төрийн албанд хамгийн бага нэгжээс аймаг удирдах хүртэл өгсөх түвшний бүх албанд ажиллаж үзсэн туршлагатай, мэргэшсэн нэгэн  юм. Хөдөөг хөгжүүлэхийн тулд өөрийн мэдлэг оюунаа зарцуулж яваа эрхэм. Дан ганц Өвөрхангайн Засаг гэлтгүй бүх аймгийн удирдлагууд яг ийм зам мөрөөр нутаг орноо, сум суурингаа хөгжүүлэх гэж Засаг төрийнхөө бодлогыг дагаж, өөрийн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлуулж зүтгэж яваа.

 А.Ишдорж дарга аймгийнхаа цаашдын хөгжлийг илүү гэгээлэгээр харж бүх сумдаа дэд бүтэц, засмал замаар холбож, орон сууцанд амьдрах боломжийг нээх тухай ярьж, Засгийн газарт төсөв төлөвлгөө, тайлан тооцоог нь гаргаад өгчээ. Энэ бол хамгийн зөв бодлого юм.

Ховд, Сүхбаатар гээд баруун зүүн, төв суурингүй л бүх сумд цас зуданд дарагдаж, малчид нь мал хуйгаа алдаж сэтгэл гонсгор байгаа. Энэ байдал Өвөррхангайнханыг ч бас тойроогүй дайраад гарав. Аймгийн удирдлагын зүгээс энэ хүнд нөхцөлийг хохирол багатай туулах ямар арга зам байгааг хайж, төрд төлөөлөн суугаа УИХ-ын гишүүддээ хандсаны хүчинд тусламж дэмжлэгээр ӨВС ТЭЖЭЭЛ, ХОРГОЛЖИН цуглуулж малчиддаа хуваарилав.

 Сум багийг олон жил удирдаж, боловсролын салбарт багагүй хугацаанд ажиллаж байсан хүний хувьд эзгүйрээд байгаа сум сууринд мэргэжлийн багш, эмч, сувилагч, мал зүйч, малын эмч, сэхээтэн нь ирж ажиллах ёстой гэдгийг ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ чуулганы үеэр онцолсон юм. Тийм учраас бие даасан санхүүтэй томоохон аймгуудад боловсролын тогтолцоог хөгжүүлэх боломж олгож ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН САЛБАРЫГ, ТӨВИЙГ БАЙРЛУУЛЖ, хотын төврөлөлийг задлая. Дээд боловсрол эзэмшихээр залуучууд хот руу шилжиж тэндээ сууршиж байгаа нь хотын түгжрэлийг нэмэгдүүлж байна гэдгийг илтгэлдээ дурдсан юм.

Түүний хэлдэг зөв. Аймгууд сумдууддаа дутагдалтай байгаа боловсон хүчнээ захиалж бэлдүүлдэг дээр үеийн боловсролын системийг хэрэгжүүлэх талаар хөндөв. Хөдөө орон нутгийн хүүхдүүд хот суурин газарт боловсрол эзэмшихдээ зах зээлд ямар ч эрэлт хэрэгцээгүй мэргэжлээр суралцдаг. Төгсөөд ажлын байргүй. Ингэж сурахдаа малчны, тэтгэврийн, цалингийн, бизнесийн гээд бүх төрлийн зээл авч нэг оюутан дөрвөн жилд 30-40 сая төгрөг зарцуулж байгаа ч ажилгүйчүүдийн эгнээнд орж байгаа нь харамсалтай үнэн.

Бодит нөхцөл байдлын шалтгаан нь ийм учраас залуучуудыг орон нутагт ажиллах сонирхолыг өдөөж, гэр орон бэлдэж, цалин хангамжийг нь сайжрулуж, гэр бүл, хань ижлийг нь ч бас ажилтай болгох ХӨДӨӨГИЙН ТУСГАЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЬЕ гэсэн нь үнэний ортой байв.

Түүнчлэн Өвөрхангай аймагт орчин үеийн ШИНЭ ХОТ сүндэрлэн босох төрийн тэргүүний зарлиг гарсанд онцгой ач холбогдол өгч байв. Монголчуудын эртний нийслэл ХАРХОРУМ ХОТЫГ Өвөрхангай аймгийн Хархорин суманд сэргээн байгуулах улстөрийн шийдвэр гарсан нь А.Ишдорж даргын ярьсан ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙН хамгийн чухал амин сүнс нь байлаа.

Сум удирдаж, нум эвшээлгэж үзсэн хүний толгойноос гардаг л бодол. СУМАНДАА САЙХАН АМЬДРАХ, ЗАЛУУЧУУДАА мэргэжилтэй ажилтан болгон хөгжүүлэх, эслүүлэх түүний бодлогыг төр дэмжээсэй!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.