Р.ОТГОНЖАРГАЛ генералаа!!! Ломбо яах вэ. 11 мянган машины мэдээллийг ГААЛИЙНХАН УСТГАЧИХСАН юм биш биз!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-20

Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн уриатай Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул түүний орыг Улаанбаатарын цаагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал генерал залгав.  Яг энэ үед залуучууд Сүхбаатарын талбайд цуглаж НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ хариуцлага тооцохыг шаардав.

Үүнээс улбаатайгаар хуулийнхан шуурхай хөдлөж Монголын хилээр хичнээн тонн нүүрс гарсан, хичнээн мянган тээврийн хэрэгслээр тээвэрлэж гаргав, нэг тэвш нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж ямар ашиг олов. Хэн хэн, ямар улстөрчид нүүрсний бизнестэй зэрэг олон талын мөрдлөг хийсний хүчинд "Гашуунсухайтын хилийн боомтоор хил нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг серверээс устгасан нь тодорхой болжээ. Хил хамгаалах байгууллага бол хилийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Харин хилээр орж гарч байгаа машиныг ямар ачаа бараатай, ямар дугаартай, хаанаас хаа хүрч байгааг ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН шалгадаг.

Тэгэхээр Гашуунсухайт боомтоор гарсан 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээлэл серверээс устгасан этгээд нь ГААЛИЙНХАН БАЙЖ БОЛОХ үндэслэлтэй юм!!

Гэтэл ГЕГ-ын дарга  Р.ОТГОНЖАРГАЛ генерал тэргүүтэй удирдлагууд 280 сая төгрөгөөр ЛАЦ ЛОМБО худалдан авах тендер зарлажээ!! Мэдээж Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд чухал хэрэгтэй байх. Түүнтэй хэн ч зөрөхгүй. Гол нь нүүрсний хулгайг илрүүлнэ гэж Гаальд очсон Р.Отгонжаргал генерал ЯАГААД ТАГ ЧИГ болчихоод татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй зүйл худалдаж аваад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.7.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.