АВЛИГЫН ХЭРЭГ НЬ ШҮҮХЭД шилжсэн Ч.ЧИМЭД даргын ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-22

Увс аймгийн Засаг даргаар Ч.Чимэд ажилладаг. Түүнийг АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС шалгаж өөрийн зөвлөхдөө, нэг нам, ойр дотныхоо хүнд хууль бусаар давуу байдал үүсгэсэн гэх хэргийг шалгаж шүүх рүү шилжүүлжээ. Мөн тэрбээр Монгол Улсын Их хурлаас баталсан төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж хууль бус зарлага гаргасан байна. Тухайлбал 2022 оны 11 сарын эхээр Солонгос улсын Юнин хотод албан ажлаар явахдаа орчуулагчийн ирж буцах болон тийз болон орчуулгын хөлс гээд 3 сая 779 мянган төгрөгийг гаргуулсан ч харамсалтай нь Увс аймаг ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРТЭЙ болж чадсангүй.

Өнгөрөгч оны 12 сарын 21-нд Увс аймаг, ОХУ-ын Тувс улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ондер Сергей Конзан Оолович тэргүүтэй зочдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд зориулан 2 сая 500 мянган төгрөг,

өнгөрсөн намар 09 сард Увс аймгийн хүндэт тэмдэг захиалгаар хийлгэхэд зориулж 5 сая 750 мянган төгрөг, Аймгийн засаг даргын жуух болон баярын бичиг хэвлүүлэхэд 4 сая 375 мянган төгрөг,

2022 оны 10 сарын 24-нд А/615 тоот захирамжаар 2023 онд “GREAT ALTAI” аялал жуулчлалын их наадам зохион байгуулах хүрээнд ОХУ-ын Алтайн хязгаарын амбан захирагч В.П.Темонко нарт хүндэтгэл үзүүлэхэд зориулж 2 сая 450 мянган төгрөг.

Увс аймгийн Улаангом суманд “Чацаргана боловсруулах үйлвэр барих” төслийн судалгаанд зориулж 1500 долларын эх үүсвэрийн хүрээнд 4 сая 999 мянга 530 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

2022 оны 12 сарын 12-нд Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Нутгийн удирдлагын 30 жилийн ойн хүрээнд Увс аймгийн үе үеийн ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд зориулж 5 сая 2677 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.   

Ч.Чимэд даргын гаргасан дараах зарлагууд нь УИХ-аас баталсан Төрийн хэмнэтийн хууль, Засгийн газрын бодлого шийдвэрүүдийг УЛАНДАА ГИШГЭСЭН МЭТ үйлдэл болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.