Монгол улсын төрийн байгууллагууд дундаас хамгийн өндөр ачаалалттай ажилладаг хоёр нь Боловсрол, Эрүүл мэндийн байгууллагууд. Эрүүл мэндийн яамныхан 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед л “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” төслийг гадны санхүүжилтээр эхлүүлсэн ч төслийн мөнгийг нөхдүүд дундуур нь хуваагаад идчихсэн. 21-р зуун болчихсон байхад монголчууд эмнэлгийн ор хүрэлцэхгүй кридорт хэвтдэг, гурван сарын дараа эмчид үзүүлэх оочер авдаг, эмч нар нь хүнд сурталтай, харилцааны соёлгүй, мэдлэггүйн улмаас нохойд хазуулсан хүнд сүрьеэгийн вакцин андуурч хийдэг, юм л бол цалингаа голдог гэх мэт асуудлууд байсаар байна.
Тэгвэл С.Чинзориг сайдын багийнхан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ зөрчиж эрүүл мэндийн тогтолцоогоор тоглож байна. Тодруулбал тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны “КРОКУД ИМЭЙЖИ КОНСУЛТ” ХХК-иар улсын байцаагчийн үнэмлэхний хавтасыг долоон сая 437 мянга 500 төгрөгөөр хйилгэсэн байна.
Ковидын хуулиар чөлөөлөгдсөн өмнөх төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нь 2022 оны 12 сарын 23-нд “Батс групп” ХХК-иас нэг жилийн хугацаатайгаар 120м2 дөрвөн өрөө байрыг сард 5 сая 679 мянган төгрөгөөр тооцон түрээслэсэн байна. Гэхдээ энэ байранд ЭМЯ-ны харьяа ямар агентлаг байрлаж байгааг таашгүй юм.
Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хууль заасанчлан “нөөцлөх шаардлагагүй бараа материал нөөцөлсөн” гэх заалтыг зөрчин БНХАУ-с хандиваар ирсэн Коронавирусийн шинжилгээний багц бүхий 172 сая 952 мянган төгрөгийн хэрэгслийг олгосон байна.
Засгийн газраас яам агентлагууд том машин унахыг хориглосоор байтал Эрүүл мэндийн яамны удирдлагууд албан хэрэгцээнд Тоёота Ландзруйзер -300 маркийн авто машиныг өөрийн хөрөнгө болгон бүртгэж авчээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин