Улсад алдагдал үүсгэж, хохирол учруулсан “ЭРЧИС ОЙЛ”-ТӨК-ийн захирал Б.ШИРЗАНАД хариуцлага тооцъё!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-25

Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг. Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна

Энэ хүрээнд  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авах, агаарын хөлгийн түлш нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.

Тэгвэл онгоцны шатахуун нөөцлөх, сумлах үүрэг бүхий “ЭРЧИС ОЙЛ” ХХК нь 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлтээр татвар төлөгчдийн 24 сая 735 мянга 594 төгрөгийг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчсөн нь тогтоогджээ!!

“Монголын газар тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК –д хамаарах ТУЗ-д 13 сая 104 мянга 940 төгрөгийн зардлыг ТУЗ-ийн 21 оны 03 сарын 26-ний өдрийн 08 дугаар тогтоолоор шилжүүлж АВЛАГА ҮҮСГЭСЭН нь Компанийн тухай хуулийн 6-5-т заасан “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Ийнхүү татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулан, төрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн Б.ШИРЗАНА даргад ХАРИУЦЛАГА ТООЦОХ ёстой Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод анхааруулахад илүүдэхгүй байх. Учир нь 2023 оны эхээр зам тээврийн салбарт үүсээд буй БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БҮХНИЙГ ЦЭГЦЭЛЖ, хариуцлагын тогтолцоог сайжруулна гэж мэдэгдсэн билээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.