Монгол Улсын Их хурлаас төрийн байгууллагуудын үр ашиггүй зардлыг танах, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, хэрэггүй худалдан авалтыг зогсоох зорилгоор “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-г баталсан. Засгийн газрын тэргүүн ч энэ талаар онцгой анхаарч хуулийн хэрэгжилтийг биелүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт даалгасан. Мөн бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгох боломжгүй, төсвийн ачаалал даахгүй гээд 91 хувьд нь л олгохоор болж ирээдүй болсон хүүхэд багачуудаасаа МӨНГӨ ХАРАМЛАЖ төсвийн хэмнэлт хийсэн цаг саяхан.
Гэвч тэд Увсын Ч.ХҮРЭЛБААТАР сайдыг дийлэхгүй хөлд нь чирэгдэж байна. Ч.Хүрэлбаатарыг угаасаа барахгүй гэдгийг мэдэж Эдийн засгийн хөгжлийн яам гэх гадаад худалдаа хариуцсан том яамыг санал болгож өгөв. Бас болоогүй ШАДАР САЙД гэсэн албан тушаал нэмж олгов.
Гэтэл тус яам нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИА уландаа гишэж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ДӨРВӨН ТЭРБУМ төгрөгөөр өрөө, яамынхаа байрыг засаж гоё ганган, орчин үеийн шилтгээнд суухаар болж засварын ажлын тендер зарлажээ.
Тодруулбал Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 13-нд “ажлын байр сайжруулалт, дотоод өөрчлөлтийн засварын ажил” гэсэн нэртэй ХОЁР ТЭРБУМ 485 САЯ 97 МЯНГА 211 төгрөгийн тендер, тус яамны харьяа хөрөнгө оруулалт худалдааны агентлагын байрны цонх, шилэн хана, хаалганы засварын ажилд 1 тэрбум 560 сая 991 мянган төгрөгийн зардал төсөвлөжээ.
Дээрх яамны цөөн хэдэн ажилтны тохилог орчин, гоё байрны засварын ажилд зарцуулж байгаа мөнгөөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын гэр хороололд хоёр сургууль, хоёр цэцэрлэг барих боломжтой төсөв юм.
Засгийн газар нь хэмнэ гээд тогтоол шийдвэр УИХ-р хууль батлуулчихаад байхад Эдийн засгийн хөгжлийн яам нь ИНГЭЖ ҮРЭЛГЭН ЗАГНАЖ, ӨӨРСДИЙН АЯ ТУХТАЙ БАЙДЛАА бүрдүүлэхийн тулд бусдын хөлж хүчээ дуслуулан байж олсон мөнгийг хайр найргүй үрэх нь ШУДАРГА ЁСОНД нийцэхгүй байна. Ч.Хүрэлбаатар сайдаа! Та хууль биелүүлэхийг илүүд үздэг атлаа өөрөө хууль зөрчиж ӨРӨӨГӨӨ ЗАСУУЛАХ чинь ШУДАРГА ЁС мөн үү!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин