ШИЙДЭЛ: Их дээд сургуулийг ХОТООС ГАРГАЖ, гэр хороолол дунд ҮЙЛДВЭР БАЙГУУЛЪЯ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-26

Нийслэлийн Засаг дарга нараас арай нэг амьдралд ойр, дөнгүүр нь явж явж Э.Бат-Үүл баатар шүү!! Түүний удирдлагын үед л хотын захиргааг гэр хороолол дунд байгуулъя. Хот иргэдтэйгээ ойр байх ёстой. Иргэд хотын захиргаанаас үйлчилгээ авах гэж түгжирдэг бус дарга нь иргэддээ хүрэх гэж түгжирдэг байх нь зөв гэж үзээд 2016 оны сонгуульд ялагдсаныхаа дараа Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд хотын захиргааны байрыг шинээр барих хэлцэлд гарын үсэг зурсан юм даг. Үүл баатарын зөв байж гэдгийг Монголын улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нар ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД байна.

Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ, Монгол Улс нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн байдаг нь төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргах боломжийг хааж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолсон.

Засгийн газар ямар бодлого авч хэрэгжүүлж байна вэ?

Засгийн газар Улаанбаатар хотод төвлөрсөн их бөөгнөрөлийг задлах үүднээс хотын иргэдийг ХӨДӨӨ ОЧИЖ АМЬДАР. Тэгвэл байр сууц, ажлын байраар чинь хангаж, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлье!  гэсэн санааг дэвшүүлээд түүнийгээ ажил хэрэг болгох гээд улайран тэмцэж буй. Энэ бол гэхдээ урт хугацаанд биелэх боломжтой, цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулах бодлого. Аяндаа 2024 оны сонгуулийн дараа мартагдах зүйл. Бараг бүтэшгүй санаа. Нийслэлийн хамгийн олон оршин суугчтай, шилжин суурьшигчид ихтэй, хүн амын 77 хувь нь гэр хороололд амьдардаг Сонгинохайрхан дүүргийн хувьд төвлөрлийг сааруулж, дэд бүтцийг хөгжүүлэн, орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. “Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, түгжрэлийг бууруулах ажлыг яаралтай хийх ёстой. Одоо байгаа байдлаараа үргэлжлүүлсээр байвал агаар орчны бохирдол ихсэж, 0 зогсолт хийхээр нөхцөл байдалд хүрчихээд байна.  Засгийн газраас хотоос хөдөө руу, их, дээд сургуулиа төгссөн залуус орон нутагт шилжин ажиллабал ажилласан жилийг нь илүү тооцож, нэмэгдэл олгох, ААН-үүд орон нутагт үйл ажиллагаа явуулбал татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэг таатай нөхцөлүүдийг үзүүлэх талаар шийдвэр гаргана гэдгээ хэлсэн. Энэ хүрээн ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ чуулганаа хийж, орон нутгийг орон сууцжуулах бодлогоо эхлүүлж ИПОТЕКИЙН ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ зээл олгоод эхэлсэн.

 “Зарим яам, тамгын газрууд өөрсдөө хотоос гарах, гэр хороолол руу нүүж манлайлал үзүүл. Хотын захиргаа Яармагт баригдсан шинэ байр руугаа нүүнэ,  Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй байх бодлого баримталж, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллана. Тухайлбал, Дээд шүүх шинэ барилга барих зайлшгүй шаардлагатай байгаа. Дээд шүүхийн шинэ байрыг зургаан дэд төвийн аль нэгэнд барих хэрэгтэй.  2024 он хүртэл хотын төвд шинээр барилга барихыг, бариулахыг дэмжихгүй. Түүнчлэн оффисын байрыг гаргахаас наана тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчдын гэрийг хотхон хэлбэрээр барьж байгуулах хэрэгтэй. Хэрвээ  ингэж чадвал бид ипотекийн зээлтэй холбоод өгч болно.

ОЙРЫН ХУГАЦААНД ЮУ ХИЙХ БОЛОХ ВЭ!!!

НЭГДҮГЭЭРТ: чанаргүй их дээд сургуулиудыг цөөлж, алслагдсан дүүргүүдэд байршуулан их дээд сургуулийн цогцолбор хотхон хэлбэрээр хөгжүүлэх.

ХОЁРДУГААРТ: Төрийн байгууллага, яам агентлагуудыг хотын зах, гэр хороолол дунд нүүлгэх.

ГУРАВДУГААРТ: Томоохон захуудыг хотын төвөөс гаргах.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Гэр хороолол дунд ҮЙЛДЭР, КОМПАНИУДЫГ байгуулж иргэдэд ойр  ажлын байрыг бий болгох.

ТАВДУГААРТ: Авто замын хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн тоог нарийн гаргаж, хотын төв рүү орох тусгай кодоор үйлчилдэг шинэ соёлыг нэвтрүүлэх.

ЗУРГААДУГААРТ: Хотын төвд шинээр өндөр барилга байгууламж, үйлчилгээний төв байгуулахгүй байх.

ДОЛООДУГААРТ: Гэр хорооллын бүсэд хувийн байшин, таун хаус байгуулах дэд бүтцийн системийг нэвтрүүлэх, эдийн засгийн хөшүүрэг олгох боломжтой. Ингэж чадвал хотын иргэд хөдөө явах бус гэрийнхээ ойр ажиллаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нь бүрэн нээгдэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.