Дорноговь аймаг 30 саяар “ХОГИЙН БУНКЕР ” авах тендер зарлажээ
Г.Золбаяр
Сэдэв, асуудал
/
2023-04-01
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын засаг даргын тамгын газар 30 сая төгрөгөөр 10 ширхэг хогийн бункер худалдан авах тендер зарлажээ.
No description available.

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал та Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Тунгалаггэрэлийн зарласан “ХОГИЙН БУНКЕР” худалдан авах тендер зарласаныг та мэдэж байгаа юу? Нэг ширхэг хогны бункерыг 3 сая төгрөгөөр худалдан авч байна гэсэн үг. Одоогийн үнэ ханштай нийцэхгүй байна. Эрхэм хүндэт дарга нараа !!!

No description available.

Худалдан авах хогийн бункер дараах үзүүлэлтэнд тохирсон байх. Үүнд :

  • 4,5 тн
  • Урт 3 метр
  • Өндөр 1,2 метр
  • Өргөн 1,4 метр
  • Ханын зузаан нь 2 мм лист
  • Шалны зузаан 3 мм лист
  • Дугуй хоёр ширхэг
  • Чарга 50*100 квадрат
  • Дээд талд жижиг 4 нээлхийтэй
  • Хажуу талдаа хог буулгах том нээлхийтэй
  • Түгжээ болон нугастай
  • Автомашинд аяих дэгээтэй
  • Хогны машинд үүрүүлж ачих зориулалттай
  • Баталгаат хугацаа 1 жил
  • Туршилт, сургалт, заавар хийгдэнэ.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Тугалаггэрэл даргын баталсан тушаалын хавсралт

No description available.

No description available.

Энэ нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ, ТӨСВИЙН ХУУЛЬ болон Засгын газрын ХЭМНЭЛТИЙН 43-р тогтоолыг тус тус зөрчиж буй хэрэг юм.

Дагаж мөрд гээд тодоос тод бичсэн хууль дүрмийг уландаа гишгэж хээв нэг алхаж хуулийг гууль болгож буй энэ мэтийн засаг дарга нарт харицлага тооцье!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.207.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.