ЯДАЖ онхол доголгүй, хальтирч, гулгадаггүй, нэгэн хэвийн хэмжээтэй ЯВГАН ХҮНИЙ ЗАМТАЙ БОЛЧИХ ЮМСАН хотын дарга нараа!!! Стандартад нийцсэн нэгэн хэвийн, өнгө үзэмж сайтай явган хүний замтайсан бол ЭМЭЭ МИНЬ ХӨЛӨӨ ХУГАЛЖ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХГҮЙ байсан юм.
Эмээ минь 70 гаруй насны хөгшин. Эрүүл саруул байж, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг эмээ маань хотын төвийн гудамжаар явж байгаад СТАНДАРТ БУС ЯВГАН ХҮНИЙ ЗАМД осолдож одоо таягтай, хэвтэрийн хөгшин болчихлоо. Харамсалтай. Гайхахдаа яах гэж тэр өдөр та тэр замаар явсан юм бэ гэж халширч ярихаас хэтрэхгүй юм. Хэний буруу вэ гэхээр 1,5 сая иргэний ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ эрхийг хангаж чадаагүй хотын захиргааны дарга нарын буруу болж таарав.
Хот нийтийн аж ахуй бол өдөр бүр асуудал урган гарч, тоос бужигнаж, шороо оволздог том салбар. Тэд ажил хийхгүй биш хийж, дээгүүр доогуураа бичиг цаас шидэлцэж л байгаа. Гэхдээ яг байндаа тусахгүй л байна. Нэг хэсэг газрын явган хүний замыг засахаар нийслэлээс хэдэн төгрөг төсөвлөж сонгон шалгаруулалт зарлахаар хэн нэг даргын хамаарал бүхий компани шалгарч “нас богинотой” зам тавьчихаад мөнгөө аваад алга болчихно. Хожим замын брожур нь халцарч, тоосго нь онгирч, шороо нь оволзчихсон байдаг. Яг ийм жишээ Баянзүрх дүүргийн Бөхийн өргөө орчимд олон бий. Дараа нь ахиад л тендер зарлаж, мөнгө төсөвлөж засна, хоёр сарын дараа ховхорчихсон л байна.
Эмээгийнхээ эмчилгээнд бид асар их мөнгө зарлагадаж байна. Төлбөртэй эмчилгээ хийлгэнэ, эмчид нь мөнгө өгнө. Унаа тэрэгээрээ нааш цааш зөөнө. Бензин шатахууны мөнгө их гарна. Энэ бүхнийг мэдээж хотын захиргаанаас гаргаж өгөхгүй. Ингээд л үндсэндээ тээглэж унаад бэртэл авсан ЭМЭЭГИЙН МИНЬ ХОХЬ болсон.
Бас нэгэн жишээ: 2022 оны өвөл 12 дугаар сарын цастай өдөр Боловсролын их сургуулийн оюутан охин хичээлдээ явж байгаад Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гүүр буюу бидний хэлж заншсанаар АРСЛАНТАЙ ГҮҮР орчимд хальтирч унаад бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд ангийнхаа хөвгүүдээр үүрүүлэн хүргүүлэв. Тэр хохин лав хоёр долоо хоног суга таятай байж, хөлөө гипсдүүлсэн. Өнгөрсөн өвөл буюу 2022 оны 10-12 сард халтирч унаснаар гэмтэл авсан шалтгаанаар 1300 хүн гэмтлийн эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон. Үндсэн хуулийн энэ эрхийг хангах зорилгоор Монгол Улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, түүнчлэн дотоодын эрх зүйн актуудад тухай бүр тусган баяжуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн.
ХОТ ЮУ ХИЙСЭН БЭ...?
Гэвч энэ эрхийг Монголын төр, Улаанбаатар хотын засаг захиргаа, удирдлагууд хангаж чадахгүй байгаа юм. Улаанбаатар хотын хувьд өмнө нь хэд хэдэн байгууллага дугуйн болон явган хүний замыг хариуцдаг, нэгдсэн бодлогогүй явж ирсэн гэдгийг Хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер М.Баяраа онцолсон юм. Энэ жилдээ багтааж 2022 онд нийт 60 мянга орчим ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс 20 мянга гаруй ам метрийг нь тавьсан. Үлдсэн байршлуудын тухай газар чөлөөлөлт гэх мэт шалтгаанаар он дамжин хийгдэж байгаа юм. 2023 онд он дамнан хэрэгжиж буй 19 байршлын 44 мянган ам метр, энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засварлаж, шинэчлэх ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөсөн гэлээ. Эндээс үзвэл хотын захиргаанаас хотын иргэд явган хүний зам дээр хэзээ ч хальтирч, бүдэрч унахгүй гэж үздэг байв.
ЯВГАН ХҮНИЙ ЗАМД ЯМАР СТАНДАРТ МӨРДДӨГ ВЭ!!!
Гэтэл мэргэжлийн байгууллагаас MNS 6808 : 2019 дугаартай явган хүний замын стандартыг 2019 оны 12 дугаар сарын 25-нд батлаж, 2020 оны 01 дүгээр сарын 06-нд хэрэгжүүлж эхэлсэн. Манайд явган хүний замын норм дүрэмд явган хүний хөдөлгөөн 50 хүн/цагаас бага бол зурвасыг 1м өргөнтэй байж болно гэж заадаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төлөвлөлтийн шаардлагуудыг хавсралтаар оруулан тэргэнцэртэй хүний тусгай зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцарт замыг төлөвлөх шаардлагатай гэж заагдсан байна.
Тэгвэл яагаад энэ стандарт нормыг биелүүлэлгүй өнөөг хүрсэн бэ гэдэг асууль зүй ёсоор гарч ирнэ. 2019 онд Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Хотын стандарт, хяналт зохицуулалтын газар” гэж тусгай агентлаг байгуулав. Тэд сүүлийн юу ч хийж бүтээгээгүй атлаа төсвөөс сул цалин аваад гурван жил орчим болсон. Харин 2022 оны намраас л стандартын тухай ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг хангах зорилгоор 22 бүлэг 94 төрлийн стандартыг судлаж НИТХ-ын V хуралдаанаар баталсан 9 бүлгийн 38 стандартыг хэвлүүлэхэд татвар төлөгчдийн 160 сая төгрөгийг зарцуулсан. Гэвч эдгээр стандартыг Нарны хорооллын оршин суугчид, Баянзүрхийн 39-р хорооны иргэд, Цагдаагийн газрын аль ч хэсгийн албан хаагчаас асуусан мэдэхгүй гэсэн хариулт өгнө. Учир сурталчилгаа, таниулах арга хэмжээ хийгдээгүй. Зүгээр л төсвийн мөнгийг үрэн таран хийсэн гэсэн үг. Түүнчлэн 191 сая төгрөгөөр “Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл мөрдөгдсөнгүй.
Энэ хооронд иргэд бүдэрч, тэргэнцэртэй иргэд явах замгүй, таягтай иргэд автозамаар явахаас өөр сонголтгүй хэвээр үлдлээ. Хэрэв иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд “Эрүүл ахуйн тухай” хуулийн 1.1 – д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байна.
Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу явган хүний зам дээр халтирч унаад бэртсэн эмээгийнхээ эмчилгээний төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэхээр хөөцөлдөх үед Эрүүл ахуйн тухай хуулийн 11–р зүйлд заасны дагуу Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж зохицуулсан байна.
Эрүүл ахуйн тухай хуульд 11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 11.1.6. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцна гэсэн байна. Гэвч Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газрынхан иргэн таны буруу гэсэн хариулт өгч буцаасан учраас иргэдийн буруу байдаг юм байна гэсэн ойлголттой өнөөг хүрэв.
Бид ийм стандарт бус явган хүний замаар алхаж, гэмтэж бэртээд, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох уу? Эсвэл иргэд санаачилга гаргаж асуудлыг эхнээс л цэгцлэх үү гэдэг хоёр сонголттой нүүр туллаа.
ЦААШДАА ХЭРХЭХ ВЭ...? САНАА, ШИЙДЭЛ...!!!
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг төр бүрдүүлж ЧАДАХГҮЙ учраас иргэд бид өөрсдөө оролцоотой, санаачилгатай байх ёстой юм байна.
Тухайлбал амьдарч байгаа дүүрэг хороонд улс, нийслэлийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтад хяналт тавих, өөрийн санаа бодлоо тусгах.
Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН СТАНДАРТЫГ мөрдүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтод анхаарал хандуулах.
Явган хүний стандарт бус замыг нэн яаралтай солиулах, нэг хэв загвар, нэг өнгө үзэмжтэй, чанартай хавтангаар хийлгэх саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх. Өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд амь насанд халгүй, хотын өнгө үзэмжид нийцсэн ЯВГАН ЗАМТАЙ БОЛОХЫГ ШААРДАХ!!
Явган хүний зам дээр бэртэж гэмтсэн тохиолдолд буруутай албан байгууллага нь эмчилгээний зардал гаргаж өгдөг тогтолцоог мөрдүүлэх.
Иргэд олон нийтэд улс даяар мөрдөгдөж байгаа норм стандартыг сурталчилж таниулах, хэвлэлээр сурвалжлуулах.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт стандартын тухай ойлголт өгөх тусгай хөтөлбөр өгөх.
Засгийн газар болон хотын захиргааны үйл ажиллагаанд СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ, ХЭВШҮҮЛЭХ тусгай хөтөлбөр, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг суулгах.
Иргэд, олон нийт, төрийн байгууллагууд хамтраад дээрх САНАА ШИЙДЛИЙГ тусгаж хэрэгжүүлж чадвал 70 настай эмээ шиг минь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн явах зам нэгэн хэвийн болж шийдвэр гаргагчдаас нэхэх хариуцлага нэгээр ч болов цөөрнө.
ҮР ДҮНД НЬ БИД
Явган хүний замын стандартыг улс даяар мөрдүүлж чаддаг болно. Хотын өнгө үзэмж, гудамж талбайн харагдах байдал эрс өөрчлөгдөнө. Түүнээс улбаатай тохижилт нэмэгдэнэ. Өргөн агуулгаараа бол хотын иргэдийн ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙН нэг хэсэг нь дахин асуудал дагуулалгүйгээр бүрдэнэ гэсэн үг.
Бид хамтдаа ийм сайхан ирээдүйг бий болгохын тулд ШҮҮМЖИЛЖ БУРУУТГАХЫГ урьтал болголгүйгээр ШИНЭ САНАА, ШИЙДЛЭЭ танилцуулж, хамтдааа ярилцах нь чухал. Бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг.
70 настай эмээгийн мань золгүй байдлаар бүдэрч унаад бэртсэн бэртэл өнөдөр улс орны хөгжил цэцэглэлт, хотын өнгө үзэмжийн тухай асуудалд болон дэгдэж байгаа нь харамсалтай ч бид одоо л өөрчлөх ёстой!!! Одоо биш бол алсдөө хичнээн мянган өвөө эмээ, залуус ХОХИРЧ, шийдвэр гаргагчид дахиад хэдэн жил СТАНДАРТЫН ТУХАЙ ЯРИХ БАЙСНЫГ ТААШГҮЙ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин