Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж татвар төлөгчдийн мөнгийг ХУВИЙН КОМПАНИУДАД сар бүр хувиарладаг газар бий. Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 19 аж ахуй нэгжид 2022 оны 12 сард ХОЁРТЭРБУМ 741 сая 926 мянган төгрөгийн нөхөн олговор олгосон байна.
Түүнчлэн сургуулийн автобусны тээврийн зардалд 64 сая 370 мянган төгрөгийг тус тус өнгөрсөн 2022 онд олгосон байна. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ “Хотулин бэхи”ХХК-иас 54 сая төгрөгөөр нормын хувцас худалдан авсан нь 8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно гэсэнтэй нийцэхгүй байгаа юм.
Мөн “ЭМ ЖИ ЭЛ БИ” ХХК –иас 56 сая 800 мянган төгрөгөөр гутал худалдан авсан нь 8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно. 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх зэргийг хориглосон байгааг зөрчсөн гэж үзэж болохоор байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин