Иргэний нисэхийн Ерөнхий газрын өмнөх удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулжээ. Тодруулбал ИНЕГ-ын өмнөх дарга С.Мөнхнасан 2022 оны 12 сарын 16-нд 74 сая 739 мянган төгрөгөөр “Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтнуудын ундны эрдэсжүүлсэн шүлтдэг цэвэршүүлсэн ус” худалдан авах тендер зарлаж “ЮГОЗАДАНЫЙ ДОМ” ХХК шалгарсан байна. Түүнчлэн М-FILES баримт бичиг боловсруулах, хадгалах хяналтын програмыг 27 сая 209 мянган төгрөгөөр “АЧСВС” ХХК 2022 оны 12 сарын 21нд шилжүүлэг хийжээ.
Мөн “ДАМЕН” ХХК-иас 121 сая 180 мянган төгрөгийн “Аюулгүй байдал хамгаалалтын албаын ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас” худалдан авчээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно. 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх гэх заалттай зөрчилдөж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин