Гадаад худалдааны компаниар ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧИГ хийлгэх замаар төсвийн мөнгийг шамшигдуулсан уу!!!
Сэдэв, асуудал
/
2023-04-06
 Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын Т.Бадрахбаяр даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дугаар А/26 тоот тушаалаар Хүний эрхийн бичгийн үйлчилгээг Сангийн яамны багц гүйлгээний системд холбох ажлыг “Диричест” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Билэгмаа, Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Ганбатад тус тус даалгажээ.
No description available.

Диричест ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гадаад худалдаа чиглэлэээр үйл ажиллагаагаа явуулдаг Ц.Орхонбаатар, Ц.Орхонтамир гэх эзэмшигчтэй ашгийн төлөөх байгууллага гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Тэгвэл уг байгууллагатай Хүнсий эрхийн бичгийн үйлчилгээг Сангийн яамны багц гүйлгээний системд холбох ажил дээр хамтрах гэрээ байгуулжээ.

No description available.

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/26 тоот тушаалд  Хүнсий эрхийн бичгийн үйлчилгээг Сангийн яамны багц гүйлгээний системд холбох ажлыг “Диричест” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахыг тус тус үүрэг бүхий хүмүүсд даалгасан бол  Хичнээн төгрөгөөр гэрээ байгуулсан талаар тодорхой мэдээлэл алга.

No description available.

Т.Бадрахбаяр таны баталсан тушаалд гэрээ байгуулах үнэ хаана байгаа вэ? Үүнээс харахад төсвийн мөнгийг хий дэмий салхи мэт хийсгэж байгаа юм биш биз гэх хардах үндэслэлтэй байна. Түр орлон гээд төсвийн мөнгийг үрэх эрх танд байхгүй!!!

Үүнээс харахад таньдаг танилынхаа компанитай гэрээ байгуулсан биш байгаа гэх хардалга ч байна.

Энэ нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ болон Засгийн газрын 43-р тогтоолыг тус тус зөрчиж байна. Цагаан дээр хараар тодоос тод бичигдсэн хууль, дүрмээ уландаа гишгэсээр л байх уу дарга нараа.

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.37.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.