"Хүүхдийн төлөө фонд"-ийн сангын 443,400,000 төгрөгийг хий дэмий зарцуулсан эсэх нь тун эргэлзээтэй байна.
- “Авто замын танин мэдэхүйн талбай” байгуулах даргын тушаал байхгүй.
- Өнөөдрийг хүртэл тендер зарлагдаагүй.
Н.Өлзийхутаг даргаа өнгөрсөн 2021 онд Хүүхдийн төлөө фонд ТББ-д цугласан 2.2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд өгсөн. Гэтэл эрхэм хатагтай та даргын түр орлон гээд хүүхдийн фонтын мөнгийг дураараа дургиж дунд чөмгөөрөө зарцуулж болно гэсэн үг биш шүү дээ.
Хүүхдийн төлөө сангийн таван тэрбум төгрөгийг Засгийн газраас баталсан “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ийн дагуу зарцуулна гэсэн тэгвэл энэ мэтчилэн зарцуулж байгаа нь хууль, дүрэмдээ нийцэж байгаа гэсэн үг үү? “Авто замын танин мэдэхүйн талбай” байгуулж байснаас нэн түрүүнд шаардлагатай байгаа алдрай бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амь амьдралд нь зарцуулсан нь илүү буянтай үйлдэл болох биз ээ
Хүүхдийн байгууллага нь хүүхдэдээ ээлгүй байх нь энгийн үзэгдэл боллоо шүү. Өчнөөн шаналсан зовсон, өвдсөн, хүчирхийлэлд өртсөн, идэх ч хоолгүй явж байгаа бяцхан үрсийнхээ төлөө зарцуулаач ээ!!!
Таны “Авто замын танин мэдэхүйн талбай” байгуулна гээд байгаа үйлдэл чинь жил болгон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг ногоон гэрэл, цагаан шугам тэмцээнтэй ижил талбай. Монгол Улсын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ийн мөнгийг зарцуулъя!!!
Н.Өлзийхутаг даргаа 444 саяар “Авто замын танин мэдэхүйн талбай” байгуулахын оронд бяцхан үрсийн эмчилгээний зардалд зарцуулаач ээ!!!
ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ..
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин