Засгийн шийдвэрийг эсэргүүцэж 513 саяар АВТОБУС ТҮРЭЭСЛЭХ гэж байгаа Ү.ТӨМӨРХУЯГ даргад хариуцлага тооцъё!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-08

Эрчим хүчний хэрэглээ хэрээс хэтэрч нөөц дууссан гэдгийг салбарын үе үеийн сайдууд үе үе мэдэгдсээр байгаа. Нийслэлчүүд ТОГГҮЙ хонох эрсдэл бий тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ярьсаар байгаа. Засгийн газар ч энэ салбарт онцгой анхаарч “Эрчим хүчний сэргэлт” хийхээ зарлачихсан.

Төр засгийн зүгээс төрийн бүх шатанд ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН гаргахын уриалж, УИХ-аас хууль, Засгийн газраас тогтоол гаргаад буй. Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Түүнчлэн 4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах; 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байхыг чухалчилсан.

Гэтэл ДЦС-4 компанийн удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 513 сая төгрөгөөр “АВТОБУС ТҮРЭЭСЛЭХ”  тендер залажээ!!! Ингэж ЗАСАГ ТӨРИЙНХӨӨ эсрэг ажиллаж болохгүй биз дээ! Ү.ТӨМӨРХУЯГ даргаа!!! Хувь хүн бус ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ улсыг байгуулах зорилгыг та ойлгохгүй байна гэжүү!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.105.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.