“ХҮҮХЭД ЯАГААД ЭНДЭВ” төсөлд 49 сая төгрөг зарцуулах уу? Ш.АЛТАНТУЯА ДАРГАА
Г.Золбаяр
Сэдэв, асуудал
/
2023-04-11
Эх хүүхдийн үндэсний төвийн Ш.Алтантуяа захирлын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/26 тоот тушаалаар “Хүүхэд яагаад эндэв? тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дүн шинжилгээ 2020-2021” сэдэвт төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв, санхүүжилт өөрчлөндсөнтэй холбогдуулан нийт 48,958,000 төгрөгийг зарцуулахыг ахлан нягтлан бодогч Г.Оюун-Эрдэнэд даалгажээ.
No description available.

Нийт төсөвт 48,958,000 төгрөг. Үүнд

  • Шуудан холбооны зардалд 453,860 төгрөг
  • Хоол, цайны зардалд 2,035,000 төгрөг
  • Бичиг хэргийн зардалд 950,000 төгрөг
  • Бараа үйлчилгээний бусад зардалд 45,519,140 төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Ерөнхий захиралын 2022 дны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/142 тоот тушаалын нэг дэх заалтад заасан санхүүжилт, төсвийн хуваарилалтыг энэхүү тушаалаар баталсан өөрчлөлтийн дагуу зарцуулахыг ахлан нягтлан бодогч Г.Оюун-Эрдэнэ, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа нарт тус тус даалгажээ.

No description available.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, ЭМС-ын 2017 оны А/207 тоот тушаалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн эмч, судлаачдад 2018 оны тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээг хийх ажлын хэсгийн уулзалтыг 2019 оны 04 сарын 24-нд зохион байгуулж тус уулзалтаар Улсын хэмжээнд 2017 онд тав хүртэлх насны 1244 хүүхэд эндэж, эндэгдлийн түвшин 16.7 байсан бол 2018 онд 1310 тохиолдол буюу эндэгдлийн түвшин 16.9 болж 0.2 промилоор өссөн нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлах, цаашид хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай гэжээ.

2016 онд Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан, 2020 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 15.0 болгох зорилт дэвшүүлсэн.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин

No description available.

Тэгвэл Улсын хэмжээнд энэ оны сүүлийн хоёр сарын тооцоололоор тав хүртэлх насны 173 хүүхэд эндсэн байна.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Улсын хэмжээнд

No description available.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа бид хайрлан хамгаалах хэрэгтэй. Ш.Алтантуяа даргаа “Хүүхэд яагаад эндэв" тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дүн шинэжилгээ 2020-2021” сэдэвт төслийг хэрэгжүүлэх хугацаа хэзээ, хаана болох вэ? Тодорхой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Тушаалыг анх 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан хэдий ч өдийг хүртэл дүн шинжилгээ хийгдээгүй явсаар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тушаалд шинэчлэлт хийсэн. Энэ маягаар “Хүүхэд яагаад эндэв тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дүн шинэжилгээ 2020-2021 сэдэвт төслийг хэрэгжүүлэхгүй тушаалаа шинэчилсээр л байх уу? Хүүхэд эндэгдлийн шалтгаанаа олохгүй л явсаар байх уу?

Тав хүртэлх насны багачууд ихээр эндэж, өвчиндөө шаналж сууна. Ганц ч болов бяцхан зүрхийг аврахсан даа

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.129.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.