С.Чинзориг сайд 22 саяын БЭЛГЭВЧ тараажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-12

Салбарын бус хүн яахаараа сайд болж болдоггүй юм гэж чичэрсээр байгаад Эрүүл мэндийн яамыг сар шинийн өмнөхөн удирдах эрхээ Өвөрхангайн С.Чинзориг гишүүн өвөртөлсөн. МАН-аас түүнд өгч буй том бэлэг л дээ. Нийгмийн хамгааллын салбарыг дутуу хагас гадарлана уу гэхээс хүн өвдөхөд ямар эм ууж намдаахыг ч мэдэхгүй, мөнгөө төлөөд чанартай үйлчилгээ авчихдаг “тасарчихсан баячуудын нэг”.

Дөнгөж ажлаа аваад удаагүй түүнд Сүхбаатар аймгийн эмч нар гэнэтийн бэлэг барьсан нь нохойд хазуулсан гурван хүнд СҮРЬЕЭГИЙН ВАКЦИН хийж нүдийг нь орой дээр гартал гайхшруулаад амжиж билээ.

Тэгвэл улстөрд олон жил явж хал үзэж халуун чулуу долоосон хашир сайдын ард түмэндээ өгч буй ТОМ БЭЛЭГ нь  донор байгууллагаас хандивласан 22 сая 292 мянган төгрөгийн үнэ бүхий БЭЛГЭВЧИЙГ төрийн бус байгууллагуудаар дамжуулан тараасан явдал. Улсын төсвөөр авсан Ланд-300 маркийн автомашиныг худалдан авч яамныхаа нэр дээр бүртгүүлчихээд хашир сайд өөрөө ойр зуур унаж, хөлөө амраадаг байх талтай. Учир нь хэмнэлтийн хуулиар САЙД МАШИН УНАХЫГ ХОИГЛООГҮЙ!!  

Саяхандаа өнгөрөгч сарын сүүлээр эмч нарын баяр болж хот хөдөөгүй л хурал семинар хийж, эмч ажилчдаа шагнаж "ЭМЧЭЭ СОНССОН" сон. Гэтэл Эрүүл мэндийн яамны удирдлагын багийнхан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж “Анир саунд рекордс” болон “Соёмбо уран бүтээлийн нэгдэл” –тэй хамтарч ШОУ ЦЭНГЭЛ, УРЛАГИЙН ТОГЛОЛТОД 34 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн хуулийн 15,1,4 заасан “..бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх” гэсэнтэй зөрчилдөж байна.

Цагаан дээр хараар бичсэн хуулийг уландаа гишгэж 15 сая 420 мянган төгрөгийг хэвлэгч, хувилагч төхөөрөмжийн хор цэнэглэхэд зарцуулсан нь 15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэсэнтэй зөрчилдөж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.