Эмч нарын баярын тохиолдуулан Эрүүл мэндийн яамны удирдлагууд ТӨСВИЙН МӨНГӨӨР КОНЦЕРТ тоглуулж, шоуджээ!! Тухайлбал Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж “Анир саунд рекордс” болон “Соёмбо уран бүтээлийн нэгдэл” –тэй хамтарч ШОУ ЦЭНГЭЛ, УРЛАГИЙН ТОГЛОЛТОД 34 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн хуулийн 15,1,4 заасан “..бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх” гэсэнтэй зөрчилдөж байна.
Дээрх шийдвэрийг гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Төгсдэлгэрт хариуцлага тооцъё!!!
Цагаан дээр хараар бичсэн хуулийг уландаа гишгэж 15 сая 420 мянган төгрөгийг хэвлэгч, хувилагч төхөөрөмжийн хор цэнэглэхэд зарцуулсан нь 15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэсэнтэй зөрчилдөж байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин