Г.НЯМХАТАН захирал АЛБАНЫ ХОНИНООС өөртөө болон ажилчдадаа олгожээ
Сэдэв, асуудал
/
2023-04-13
Хэнтий аймаг дахь политехник коллежийн Г.Нямхатан захирлын 2023 оны 03  дугаар сарын 03-ний өдөр дугаар А/12 тоот тушаалаар Барилгын салбарын ойг тохиолдуулан Барилга технологийн тэнхимд 1 хязаалан хонь, Гагнуурын мэргэжлийн багш Б.Батсайханы эхнэр амаржсан тул 1 хонь, Тус сургуульд он удаан жил үр бүтээлтэй ажилласан захирал асан Л.Төмөрбаатар, захирал Г.Нямхатан нарт тус бүр 1 хязаалан хонь, Сургуулийн туслах аж ахуйгаас заазанд 2 үнээ. 30 эм хонь, 10 эм ямаа зах зээлд борлуулан сургуулийн дансанд тушааж, Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх сар шинийн үйл ажиллагаанд хоолонд 1 хонь, идээ ууцанд 1 хонь, 2022 оны малчинтай байгуулсан гэрээний биелэлтийг үндэслэн тайланд онд зүй бус хорогдлыг 26 эм хонь 2 эр төлөг 2 эм хурга, 3 эр хурга, 1 эм борлон, 2 эр ишиг, 1 үнээг тооцож данснаас хасахыг олгогдсон болон хорогдсон малыг зохих журмын дагуу тайлагнахыг Захиргаа аж ахуйн менежер Л.Мөнхбаатар, Ахлах нягтлан бодогч Д.Наранцацрал нарт тус тус даалгажээ.
No description available.
Төрийн дээд албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан үндэсний баялгаа хулгайлж, дунд шатны албан тушаалтнууд таван хошуу малаа хулгайлж байгаа нь Төрийн өмчийг үнэгүйдүүлж ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ зөрчиж эх орон өв соёлдоо эзэн байхын оронд эх орноосоо урвасаар л байх болжээ.  Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэж үнэний ортойдог шүү.
No description available.

Эрхэм хүндэт дарга нараа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хулгай хийдэг ёс заншлаа хэзээ зогсоох вэ? Хэзээ эх орон газар шороогоо хайрлах вэ?

Эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн мэдэлд байгаа хониноос өөртөө хонь олгох тушаал гаргасаар байвал удахгүй мянгат малчин болон нь дээ Г.Нямхатан захирлаа

Хууль ч гууль болж эрх мэдэлтэй болгон эрх дураараа аашлах цаг болждээ хөөрхий.

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.