Төрийн банк Төрийн ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ 1,1 тэрбумаар ХУВЦАС АВАХ нь ШУДАРГА ЁС бололтой!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-18

УИХ-аас төрийн бүх шатны байгууллагыг ТӨСВӨӨ ХЭМНЭХИЙГ үүрэг болгож, улмаар хууль баталчихсан. Хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар биелүүлж байгаа. Гэтэл зарим нэр бүхий төрийн байгууллагууд ХУУЛИЙГ ГУУЛЬ болгож, цагаан дээр хараар бичиж төрийн тамга дарж баталсан хуулийг үл биелүүлж байна.

Тодруулбал Төрийн банк. Нэг хэсэг алдагдалтай ажиллаж, ӨРИЙН БАНК болоод байсан тус байгууллага Төрийн хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчиж 1,1 тэрбум төгрөгөөр ХУВЦАС ХУДАЛДАН АВАХ тендер зарлажээ. Энэхүү тендер нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн  8 дугаар зүйл.Дүрэмт хувцас  8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно” гэсэн заалттай ЗӨРЧИЛДЖЭЭ.

Өнгөрсөн намар IPO  гаргаж сүржигнээд байсан Төрийн банкны удирдлагууд ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХУВЦАС ХУДАЛДАН АВАХЫГ ХОРИГЛОСОН заалтыг зөрчиж, хувцас худалдан авах нь САНААТАЙ ҮЙЛДЭЛ байхыг ч үгүйсгэхгүй юм.

Төрийн банкнаас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “ГҮЙЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН ХУВЦАС НИЙЛҮҮЛЭХ”  утга бүхий НЭГ ТЭРБУМ 175 сая, 178 мянга 720 төгрөгийн үнэ бүхий тендерийг зарласан байна. Ингэхдээ гүйлгээний эрэгтэй ажилтны иж бүрдэл хувцас 295 ширхэг, эмэгтэй ажилтны иж бүрдэл хувцас 1181 ширхэг, борлуулалтын эрэгтэй ажилтны иж бүрдэл хувас 17, борлуулалтын эмэгтэй ажилтны иж бүрдэл 44, нийт 1537 ширхэг хувцасыг худалдан авах аж!!

Ө.ГАНТӨР захирлаа. Төрийн банкны өөрийн хөрөнгө гэж байхгүй. Банкны мөнгө бол тус банкаар үйлчлүүлдэг иргэдийн хадгаламж, орлогоос авсан бүрдсэн мөнгө. Үндсэндээ ИРГЭДИЙН МӨНГӨ гэсэн үг. Иймийн учир ядарсан иргэдээсээ авсан мөнгөө бусдын сайн сайхан, хэрэгтэй зүйлд зарцуулахыг танаас хүсье. Тус банкаар үйлчлүүлдэг 2,3 сая үйлчлүүлэгчийн 99 хувь иргэд байдаг гэхээр БАНКНЫ МӨНГӨ БУС ИРГЭДИЙН МӨНГӨ гэж ойлгож болно.  Хууль биелүүлж ашигтай ажиллах ёстой төрийн оролцоотой банкны удирдлагууд ийнхүү ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХУВЦАС ХУНАР, ХООЛ УНДАНД ЗАРЦУУЛЖ хэрэггүй, үр ашиггүй зүйлд зарцуулахаа болих хэрэгтэй!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.