М.Баяраа дарга 212 саяар ЗОЛБИН нохой муур БУУДАЖ, 210 саяар ҮРЖИЛ ЗОГСООХ гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-18

Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа 2023 оны 01 дүгээр сард буюу ажил авсаныхаа дараахан “Тэрээр “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12,000 төгрөгийг 16,000 болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлана. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” хэмээн мэдэгдэж байв.

Хэдхэн сарын өмнө хэлсэн үгнээсээ буцаж хотын менежер маань “Эзэнгүй нохой муурыг галт зэвсэг ашиглан цөөлөх” ажлын даалгавар баталчихсан хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дахь ЭЗЭНГҮЙ НОХОЙ МУУР устгах ажлыг зохион байгуулахад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 212 сая төгрөгийг зарцуулах аж. Энэ ажлыг 2023 оны 05 сараас 12 сарыг дуустал гүйцэтгэхэд дээрх хоёр дүүрэгт уг төсвийг баталсан байна.

Тэрчлэн Баянзүрх Сүхбаатар дүүргийн нутаг дахь ТЭЖЭЭВЭР НОХОЙНЫ ҮРЖИЛ ЗОГСООХОД 110 сая, Баянгол, Сонгинохайрханы тэжээвэр нохойн үржил зогсооход 100 саяыг тус тус зарцуулах ТЕНДЕР зарласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.