JCI байгууллагын  НЭР БАРЬЖ, татвар төлөгчдийн мөнгөнөөс ХУМСЛАХАА боль Ж.Дамдинцэрэн ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-04-18

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны таван мянга орчим салбар байгууллагад 18-40 насны хоёр зуун мянга гаруй гишүүд, нэг сая илүү дэмжигчдийг нэгтгэсэн эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой олон улсын байгууллага юм. “Жэй ай Си Монголиа” байгууллагын ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Монгол улсын суут хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн ажилладаг.

“JCI Mongolia” байгууллага олон улсаас санхүүждэг. Гэтэл энэ байгууллага иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилготой сангаас 30 САЯ төгрөгийн санхүүжилт авчээ!! Гэвч дээрэх мөнгөний зарцуулалт хаашаа юунд шингэсэн “Битгий нураа” төслөөс ямар үр дүн гарсан нь тодорхойгүй байна.

Дээрх сангийн мөнгийг зарцуулах 25 төслийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэрт даалгасан байдаг. Төсвөөс мөнгө авч төсөл хэрэгжүүлсэн аж ахуй нэгж ч бас хариуцлага хүлээж тайлангаа тавих ёстой!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.109.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.