100 жилийн түүхтэй улстөрийн ууган хүчин МАН Н.Багабанди, Ц.Нямдорж, Т.Бадамжунай, Х.Бадамсүрэн, Ө.Энхтүвшин гээд насаараа улстөрд явсан ахмадууддаа өрөө төлж дуусаагүй л байгаа. Тэдний араас Б.ЦЭНГЭЛ гэгч нөхөр шил дараад ороод ирсэн. Одоогийн СДЗХ буюу хуучин МАСЗХ, НАМЗХ-ыг үүсгэн байгуулалцсан гээд түүнийг уг нь намынхан нь ихэд хүндэтгэдэг. Тийм ч учраас хангалттай мөнгө олох боломжтой, өөрийн хүнээ хаана л бол хаана томилуулах эрхтэй, нэг их хэл татлаад байдаггүй боломжийн алба, агентлагт даргаар суулгадаг. Зүүний хүчний холбоо гэх МАН доторх нөлөө бүхий холбооны идэвхтэн тэрбээр УИХ-ын гишүүн болохоос бусад албанд томилогдож Зам тээврийн салбар, Гааль, НИТХ-ын ажлын албанд “манаач хийж” байгаад 2020 оны эхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу Засгийн газрын дэргэдэх хамгийн нэр нөлөө бүхий том байгууллагыг толгойлох эрх өвөртөлсөн нэгэн.
МАН-ын нэртэй хуульч Ц.Нямдорж “ЭРДЭНЭТ” үйлдвэрт хүүгийнхээ бизнесийг шахдаг байсан бол Б.Цэнгэл өөрийн гар хөл, ойр дотныхон найз нөхөд, цүнх баригчдаа “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР”-т шахсан талаар гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэвлэлээр ярьж түүний нүүрийг улайлгав.
Л.Наранбаатар ч гэж холионы гар хүний муу үзэж, албан тушаалд очсон тэрбээр хөөрхий “хорхойд ч хоргүй явсан” Б.Цэнгэлийн булхайг илчилж, 70 вагон ЦЕМЕНТИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРСАН “авлига, албан тушаалын хэрэг”-т наагаад хаячихав. Шалтгаан нь ердөө л өшөө авалт. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга хэд хоногийн өмнө ярихдаа “Л.Наранбаатар дарга АРХИ ИХ УУДАГ, ТУЗ-тайгаа хамтран ажиллаж чаддаггүй. Аудитын байгууллагаас их хэмжээний зөрчил илрүүлсэн тул ҮҮРЭГТ АЖЛААС НЬ чөлөөлнө. Энэ салбарт хэнийг халж солих нь миний дур” хэмээн пээдэлзсэнтэй холбоотой юм.
Гэвч хоёр хоногийн дараа “Л.Наранбаатар захирал маань сайн ажиллажээ. Түүний оронд үрэлгэн загнасан ТУЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна” гэчихсэн инээд алдаад ярьж байсан цаг саяхан. Төд удалгүй бас л амнаасаа буцаж “Л.Наранбаатарыг огцруулах асуудлыг ёс журмынх нь дагуу шийднэ. Намайг болон миний гэр бүлийг, манай байгууллагыг гүтгэсэн. Түүнийг халах процесс ёс журмын дагуу явахаар судлаж байна” гэсэн нь хална ч гээгүй, халахгүй ч гээгүй, эргэлзээтэй БӨӨРӨНХИЙЛСӨН хариулт үлдээв.
Б.Цэнгэл дарга угаас бөөрөнхий хүн. Түүнийг олигтой цэгц шулуун шийдвэр гарахгүй. Харин хөөрхий муу Л.Наранбаатараар ХУУЛИЙНХАН ТУГ ТАХИЖ байгаа нь харамсалтай. 1937 онд олон мянган хүнийг ХЭЛМЭГДҮҮЛЖ буудан хороосон гашуун туршлагатай МАН-ынхан АН-аас урваж МАН-ыг царайчилсан Л.Наранбаатараар ТУГ ТАХИХАА ч сайн мэднэ. Энэ дунд Б.ЦЭНГЭЛ дарга л юу болоод байгааг ойлголгүй эргэлдэн, түнтэгнэсээр эцэст нь БӨӨН АСУУЛТЫН ТЭМДЭГТЭЙ ҮЛДЭХ НЬ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин