2023 оны 04 сарын 17-нд цаг агаарын онц аюултай нөхцөл зарласан байхад 380в тоолуурыг засварлах ажилд монтёр Б очиж засварлаж байх үед тоолуур буудаж монтёр Б-ын нүүр, гар түлэгдэж Увс аймгаас хотод ирж яаралтай эмчилгээ хийлгэж байгаа аж. Увс Цахилгаан түгээх сүлжээний дарга ажлынхаа байран дээр байхаасаа байхгүй нь их энэ үед ийм асуудал болсон бөгөөд эргээд буух эзэнгүй буцах хаяггүй энгийн ажилчин хохироод үлддэг. Иймэрхүү үйлдэл "Увс цахилгаан түгээх сүлжээ" компанид анх удаа гарч байгаа зүйл биш урд нь бас нэг монтёр тогонд цохиулж түлэгдэж хотод эмчилгээ хийлгэж байсан тохиолдол гарч байжээ. Чухам яагаад цаг агаарын онц аюултай нөхцөлд ажилд гаргасан бэ? гэдэг асуултыг Увс цахилгаан түгээх сүлжээ компаний захиралд тавьмаар...
Хөдөлмөр хамгааллын сарын аян улс даяар зарлаад аюултай нөхцөл байдал гээд зарлан мэдэгдээд анхааруулаад байхад ийм хариуцлагагуй байж болох уу? Монтёр Б-нь "Увс цахилгаан түгээх сүлжээ" компанид 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай ажилтан юм. Түлэгдэлтийн дүгнэлт гараагүй бөгөөд гарсан ч хав дараад өнгөрөх вий дээ Баруун бүсийн эрчим хүчний системын даргаа, эрчим хүчний сайдаа энэ хүндээ хариуцлага тооцож арга хэмжээ аваач ээ...Бид энэ талаар асууж тодруулах болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин