Х.БУЛГАНТУЯА: 21-Р ЗУУНД УЛСЫНХАА НИЙСЛЭЛД ЛАА БАРИАД АМЬДАРДАГ ӨРХТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
Тойрогт нь
/
2023-04-22
УИХ-ын гишүүд тойрог хороондоо хэрхэн ажиллаж, ямар бүтээн байгуулалт хйисэн талаар Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Х.БУЛГАНТУЯАГААС тодрууллаа

2022онд Баянзүрхэд хийгдэх байсан ажлууд хэр сайн явав. Бүтээн байгуулалтын хувьд хэдэн хувьтай байна вэ?

Хужирбуланд жишиг гудам баригдаж дууслаа. Сургууль, цэцэрлэг рүү явж буй гол замууд камертай, гэрэлтүүлэгтэй, явган хүний зам болон автомашины зам гэх мэт ажлууд явагдаж байна. Барилгын компаниудаас үл хамааран БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ НЭМЭГДСЭН. Хил гаалиар орж ирэхгүй байгаа нөхцөл байдалтай байна. Энэ нь төсөвт өртөг нь хүрэхгүй байна. 2023 оны төсөвт өртөгт нэмэгдсэн төсөвт өртөг орж ирсэн байна.

Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүний амлалт эмнэлэгтэй болгох шүү дээ. Энэ асуудал хэрхэн явагдаж байна.

Газар чөлөөлөлтийн ажлууд бүрэн хийгдсэн. Баянзүрх дүүргийн хувьд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхэд газрын асуудал ихээхэн нөлөөлдөг. Эмнэлэг гэдэг бол томоохон орон сууцны хорооллоос илүүтэй эрчим хүч, дэд бүтэц шаардлагатай. Дэд бүтцийг нь барьж байгуулахад Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар хөнгөлөлттэй зээлээр дэд төв баригдаад явж байна. Энэ ондоо зураг төслийн ажил дуусна.

21-р зуунд улсынхаа нийслэлд ЛАА БАРИАД АМЬДАРДАГ өрхтэй байж БОЛОХГҮЙ ГЭЖ ТА БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛ ДЭЭР ХЭЛСЭН. Таны сонгогдсон тойрогт хэчнээн айл лаатай амьдарч байгаа вэ?

Эрчим хүчний хууль тогтоомжийн дагуу бол албан ёсны хаягжилтгүй бол татах боломжгүй гэдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд хаягжилт, газар олголт удааширсан. Газрын гэрчилгээтэй, тогтой гэтэл хүчдэл нь унаад усаа ч буцалгаж чаддаггүй. Үүнийг хурдан шийдвэрлэхгүй бол 21-р зуунд улсынхаа нийслэлд лаа бариад амьдардаг өрхтэй байж болохгүй шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.